Н.Цэрэнбат: Лоббидож батлагдсан хуулийн заалт амьдралд сөргөөр нөлөөлж байна
2020-01-07

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Энэ асуудал нэлээн хэдэн удаа хойшилсон. Зарим газарт уул уурхайтай холбоотой асуудал шийдвэрлэгдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт өөрчлөлт орох бүсэд Бат--Өлзий сум багтжээ. Тэгээд хилийн заагт өөрчлөлт орж байна. Хязгаарлалтын бүс, хамгаалалтын бүсийн ялгаа юу вэ? Ноён уулын асуудал ямар шатанд байна. 

 

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат :

 

-Бат-Өлзий сумын төвийг газар нутгийг тусгай хамгаалалтай газар нутгаас чөлөөлж,, хязгаарлалтын бүсийг өөрчилнө. Хуулийн дагуу хэрэгжинэ. Ноён уултай холбоотой асуудлаар Дээд шүүхийн шийдвэр гарсан. Энэ долоо хоногт шийдэгдээд явна. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Хэт замбараагүй уул уурхайг цэгцлэх хэрэгтэй. Засгийн газар байгаль орчноо хамгаалах тал дээр уур уурхайн ашиглалтад хяналт тавьж байна уу? Хөгжлийн бодлоготой уялдуулж холбогдох яамд хамтраад бодлого гаргаж болохгүй юу? Бодлого нь буруу учир хуулинд байнга өөрчлөлт хийж байна. 

 

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат :

 

-Хариуцлагатай уул уурхай, томоохон ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжийг дэмжинэ. Харин хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хянаж байгаа. Цаашдаа уул уурхайн бүс нутгаа хумих хэрэгтэй. Тусгай хамгаалалттай бүс нутгийн хилийн заагийг нэмнэ. 25 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Лоббидож гарсан хуулийн зүйл заалт амьдралд сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Засгийн газраас Чингис хааны төрж өссөн нутгийг хамгаалах чиглэлээр төсөл оруулж ирж байгаад баяртай байна. Хан Хэнтий аймгийн газар нутгийг харуицлагагүй уул уурхайгаас хамгаалж үлдэхийн төлөө бид олон жил тэмцэж ирсэн. Ажил хариуцаж байгаа хүн хариуцлагатай байх хэрэгтэй. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн:
Их хурлын гишүүн байхдаа аль нэг байгуулагад давуу байдал олгосон хууль санаачлаж, лобби хийж батлуулж өгөөд, түүнийхээ үр шимийг хүртэн амьдардаг нөхдийн арми бий болсон. ШУА-д зориулсан хууль батлуулж өгөөд Гончигдорж, Бакей, Чадраа ...мэт нөхөд академич, шинжлэх ухааны доктор гээд цол авч түүгээрээ амьдарч байна. Одоо залгамжлагч нь Ундраа, Баммөмөр...
2020-01-07
Яг үнэн:
Ёстой үнэн шүү, ШУА-д зориулж хууль баталж өгөхөд хүчин зүтгээд түүнийхээ төлөө академич, шинжлэх ухааны доктор гэсэн цолыг нь авдаг нь нууц биш. Гончигдорж, Бакей, Чадраа гээд одоо залгамжлагч нар нь Баттөмөр, Ундраа мэт нь горилж яваа
2020-01-07
Тайлбар авья:
Бат-Өлзий сумын төвийг газар нутгийг тусгай хамгаалалтай газар нутгаас чөлөөлж,, хязгаарлалтын бүсийг өөрчилнө???? ямар учраас жинхнээсээ лобби явчиж байгаа юм биш биздээ??? тайлбар хүсэж байна
2020-01-07
Зочин:
Ер нь бүх нутаг дэвсгэрээ тусгай хамгаалалтанд авчихвал яасым? Хэдэн хүн хааснаас ч юм цалинждаг байх. Юм л бол тусгай хамгаалалттай газар нутгийн хилийг нэмэх, тусгай хамгаалалтанд авах? хэн юунаас яаж хамгаалаад байгаа юм бол? Энэ нь улс эх орны эсрэг үйл ажиллагаа л явагдаад байгаа юм даа. Эх орончдын дүрд тоглогчид лоббидоод л хууль гаргаад л. Бас нэг хууль байна сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хууль?!!!
2020-01-07
үнэн шүү:
Лоббидож гаргасан хууль хэсэг бүлэг хүмүүсийг өөртөө зорилулж гаргасан хуулийн хамгаалалтанд орж хуяглан амьдрах, эрүүл саруул өрсөлдөөнийг нухчин дарах хэрэгсэл болдог. Ганц уул уурхай ч биш, шинжлэх ухаан, боловсролын салбар ч ийм байгаа. Бэлэн жишээ нь, ШУА гэж үхмэл байгууллага өөртөө зориулж хууль батлаад түүнийхээ далбаан дор амьдарч байна. бүр дэврээд дахиад тэр хуулиндаа өөрчлөлт оруулах гээд түүнд нь Ундраа, Баттөмөр мэтийн гишүүд автаад өмнөөс нь гүйж байгаа нь эмгэнэлтэй
2020-01-07
Яг үнэн:
Их хурлын гишүүн байхдаа аль нэг байгуулагад давуу байдал олгосон хууль санаачлаж, лобби хийж батлуулж өгөөд, түүнийхээ үр шимийг хүртэн амьдардаг нөхдийн арми бий болсон. ШУА-д зориулсан хууль батлуулж өгөөд Гончигдорж, Бакей, Чадраа ...мэт нөхөд академич, шинжлэх ухааны доктор гээд цол авч түүгээрээ амьдарч байна. Одоо залгамжлагч нь Ундраа, Баммөмөр...
Яг үнэн:
Ёстой үнэн шүү, ШУА-д зориулж хууль баталж өгөхөд хүчин зүтгээд түүнийхээ төлөө академич, шинжлэх ухааны доктор гэсэн цолыг нь авдаг нь нууц биш. Гончигдорж, Бакей, Чадраа гээд одоо залгамжлагч нар нь Баттөмөр, Ундраа мэт нь горилж яваа