Иран: АНУ-ын баазад цохилт өгсөн нь Сулеймани генералыг хөнөөсний хариу
2020-01-08

 

Нэгдүгээр сарын наймны лхагва гаригт шилжих шөнө Иракийн баруун хэсэгт байх АНУ-ын "Эйн-аль-Асад" агаарын баазад пуужингийн цохилт өгсөн талаар хэвлэлүүд мэдээллээ.

 

Энэ цохилт нь Ираны генерал Касем Сулейманий өшөөг авч байгаа хэрэг хэмээн Ираны Press TV  суваг мэдээлсэн байна.

 

Тус телевизийн Твиттер хуудсан дахь мэдэгдэлд Америкийн агаарын баазад пуужингаар цохилт өгч байгааг харуулсан дүрс бичлэгийг хавсаргасан байх бөгөөд энэ нь "Сулеймани генералыг хөнөөсний хариу" хэмээн онцолсон байна.

 

 

АВС News агентлагийн мэдээлснээр Иракд байрлах Америкийн цэргийн хоёр объектод  баллистик пуужингаар цохилт өгсөн бөгөөд Иракийн хойд хэсэг дэх Эрбиль муж болон Эйн-аль-Асад дахь цэргийн хоёр объект дайралтад өртжээ.

 

Энэ хэргийн хариуцлагийг Иран өөр дээрээ авсан бөгөөд Сулеймани генералын өшөөг авах ажиллагаа амжилттай эхэлсэн талаар зарласан байна.

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гуравны өдөр АНУ Багдадын нисэх буудлын орчимд пуужингийн цохилт өгсний улмаас Ираны тусгай хүчний командлагч Касем Сулеймани амиа алдсан. Энэ хэргийн дараа Ираны Аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани мэдэгдэл хийхдээ АНУ-аас өшөө авах 13 төрлийн төлөвлөгөө байгаа хэмээн мэдэгдсэн бол үүний хариуд Трамп Ираны зүгээс хариу ирвэл тус улсын 52 байд "хурдан, хүчтэй цохилт өгнө" хэмээн сүрдүүлсэн юм. 

 

АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Odoo iran pyyjingiinxaa xariyg yaj avah bol. USA agaaraas xaraad l syyj bgaa bx. Ix xoxirol amsax bx da. Irak army agaaraas bombogdyylsen zyrag bdag.
2020-01-09
Зочин:
Муу эр дайнд хөөрнө гэдэг хуучны үг буй
2020-01-09
Муу эр дайнд хөөрнө гэдэг хуучны үг буы
2020-01-09
Одоо наад иранууд чинь цэрэгийн байгууламжуудаа өнгөлөн далдалсан байх бөмбөгдхөд үр дүн муутай тиймээс иргэний байгууламж шашины төв худалдааны төв хүнсны агуулах нисэх буудал төмөр зам гүүрнүүдийг нь зад татаад ураад тасдаад хяргаад өгөх хэрэгтэй
2020-01-08
Муу эр дайнд хөөрнө гэдэг хуучны үг буы
Светлый Мэн:
Нефть үнэд орно доо. Манайд яав ч сайн биш. Хамгийн хожих нь АНУ
2020-01-08