Ираны цохилтын дараа Трамп зөвлөхүүдтэйгээ хэлэлцэж байна
2020-01-08

 

Нэгдүгээр сарын наймны лхагва гаригт шилжих шөнө Ирак дахь Америкийн цэргийн бааз руу Иран пуужингаар харвасан талаар өмнө нь мэдээлсэн.

 

Ираны Press TV телевизийн мэдээлснээр олон арван пуужингаар цохилт өгсөн бөгөөд одоогоор цохилтын улмаас гарсан хохирлын талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Сулеймани генералын өшөөг авах зорилготой гэх энэ дайралтын талаар Трамп мэдээлэл авсан бөгөөд одоогоор зөвлөхүүдтэйгээ хэлэлцэж байгаа хэмээн Regnum агентлаг мэдээлжээ. 

 

Энд дуулгахад, Иран цохилт өгсөн Эйн-аль-Асад баазад АНУ B-52 Stratofortress стратегийн бөмбөгдөгч онгоцны буудал барих төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл мягмар гаригт гарч байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Анбар мужийн Хит хотын орчимд америкчууд "дэлхийн стандартад нийцсэн асар том объект" байгуулахаар төлөвлөж байжээ.

 

Ойрын үед ажлаа эхлүүлэх зорилгоор нутаг дэвсгэр дээр аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Америкчууд бол хулчгар новшнууд. Тэд түүхэндээ хэзээ ч дайнд ялж байгаагүй.
2020-01-09
Odoo usa yaj tsoxilt ogox bol
2020-01-09
Эрдэнэб а т:
Трамп шинэ дайны эхлэлийг тавьчих шиг боллоо.
2020-01-09
Арай ч дайн гарахгүй байх
2020-01-08