Пентагоны тэргүүн Иракийн удирдлагатай утсаар холбогджээ
2020-01-08

 

Ирак дахь АНУ-ын цэргийн объектуудад Иран пуужингийн цохилт өгсний дараа Пентагоны тэргүүн Марк Эспер Иракийн Ерөнхий сайд руу залгасан талаар АВС мэдээллээ. 

 

Тэдний утасны ярианы талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч Америк болон Иракийн засгийн газар хооронд хамгийн өндөр түвшинд холбоо тогтоосон хэмээн АНУ-ын дипломат эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын наймны лхагва гаригт шилжих шөнө Иракийн нутаг дэвсгэрт байрлах Америкийн цэргийн баазуудад Иранаас пуужингийн цохилт өгсөн юм. Одоогоор АНУ өөрсдийн болон эвслийн орнуудын цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаагийн дээр цохилтоос үүдсэн хохирлын үнэлгээг гаргаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин