ВИДЕО: Украины онгоцны бүх зорчигч амиа алджээ
Иранд осолдсон Украины зорчигч тээврийн онгоцонд байсан бүх зорчигч амиа алдсан талаар Reuters мэдээллээ.
Онгоц осолдсоны дараахан 167 зорчигчтой Боинг-737 онгоц осолдож байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Бичлэг дээр сүүлнээс нь утаа гарч хурдтай унаж байгаа нь харагдах бөгөөд энэ нь Украины Боинг-737 онгоц гэж нүдээр харсан гэрчүүд өгүүлжээ.
Ослын газарт аврагчид, гал сөнөөгчид, түргэн тусламжийнхан ажиллаж байна.
Иранд зорчигч тээврийн онгоц осолдов
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ