Мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь саатууллаа
2020-01-08

Төв аймгийн нутаг дэвсгэрт бэлчээр дээрээс нь мал хулгайлан нядалж байсан этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2019 оны тавдугаар сараас хойш Төв аймгийн нутаг дэвсгэр болон Нийслэлийн БЗД, СХД, СБД-ийн нутаг дэвсгэрээс хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болох 10 этгээдийг 2020 оны нэгдүгээр сарын 7-ны шөнө Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон тооны бод мал хулгайлан нядалж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ. 

 

Дээрх этгээдүүд нь 2019 оны тавдугаар сараас хойшхи хугацаанд нийтдээ Төв аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрээс 25-30 тооны бод малыг 6-8 удаагийн үйлдлээр хулгайлж нядлан СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" захын ченжүүд болох Э, А, Х нарт зарж борлуулж байсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдоод байгаа аж. 

 

Мөн нийслэлийн БЗД, СБД, СХД-ийн нутаг дэвсгэрээс бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч олон тооны алт, мөнгөн эдлэл, эртний эдлэл, цахилгаан бараа зэргийг хулгайлж нийслэлийн "Нарантуул", "Хархорин" захууд дээр зарж борлуулсан 10 удаагийн үйлдэл тогтоогдсон байна. 

 

Дээрх гэмт хэргийг 11 этгээд хоёр тээврийн хэрэгсэлтэйгээр үйлдсэн бөгөөд тэдний 10 нь өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг болон орон байрны хулгайн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан байна. 

 

Уг этгээдүүд одоогийн байдлаар 100 орчим сая төгрөгийн хохиролтой гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бид 76 хулгайч гээд буруу харуулж суулгахгүй шүү…Хөөрхий минь янз янзаар л хэлдэг дээ…Утасны дугаараас эхлээд бүгд тодорхой!!!…Малын хулгайч нарын бөгсийг л харах юмдаа…Хуруу таслана гэдэг нь маш зөв, Их тодорхой юм шүү…Олон хулгайч хийвэл хутга барих ч үгүй болно…
2020-01-17
РП:
нүүрийг харуул юуг нуудаг юм өсгөсөн эцэг эхийг зурагтай нь олон нийтэдд дэлгэ
2020-01-15
eeee:
das acs asd a a a
2020-01-09
zochin:
hulgain huuliig changalmaar bna.hyatad shig huuli zurchsun buruu yum hiisen hynii torguuliig ihesgej huvi hyn ulsaa hohiroloos hamgaalj baimaar bna.belen mungu oloh gsn hulgaichuudiig tsalingyi yhtel ni hog tseverlyyl.tsagdaa tuugaad yavdag bsn sh dee
2020-01-08
ИРГЭН:
ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ САНААЧИЛЖ БАТАЛСАН УИХ ХАРИУЦАХ ЁСТОЙ.
2020-01-08
Zocnin:
Zalhuu malcnin nogoo tald hulgaicn Maliin hulgaicn bol terbumaar idsen tsagaan zahtnuudiin derged ocnuuhen yum l daa Edniig shorond hiigeed cn zasrahgui harin tusgai hodolmor erhluulj hohirliig baragduul zaluu humuusiig shuud shoronjuulaad bur dordono Mal osdog amitan malcnin bolgood hodoo tsollogt yawuul
2020-01-08
Zocnin:
Malcnin bolgoj hodoo tsoloid hohirliig 3 dahin toluul Edgeer nohdiig alban hodolmor erhluulj huanaltan dor blgaj humuujil yos surthuunii hicneeld suulga Shorond hiigeed doloo dordson amitad bolj garcn ireed hunii byatshan ursiig alsan eswel oswor nasnii huuhdiig uruu tatsan ijil huistengiin egneeg orgotgono
2020-01-08
Зочин:
кккк, 10 удаа хулгай хийгээл хуруугүй болно, 12 удаа хулгай хийвэл 10 хуруу нэмэх 2 чих байхгүй болно , тэгээд монголд хулнай нэг зогмох байх даа
2020-01-08
Зочин:
Хулгайч нарын хуруу, чихийг огтолдог байвал таарна
2020-01-08