Б.Отгонтөгс: Цалин, малчны зээлийг ч "Төр төлчихнө" гэх хүлээлт үүснэ
2020-01-09

Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб сар тутам нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудлаар тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. 2020 оны анхны хэлэлцүүлэг “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдвээр /2020.01.08/ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэлэлцүүлэгт уул уурхайн эдийн засагч Б.Наранбаатар, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Отгонтөгс, Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар оролцон, байр сууриа илэрхийлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 он солигдох мөчид Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан болохыг мэдэгдсэн. Засгийн газар яаралтай горимоор тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралд /2020.01.08/ оролцсон гишүүдийн олонх дэмжээд байна.

 

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 90.6 хувь нь зургаан саяас доош зээлтэй.

 

Тэтгэврийн зээлийг тэглэхэд Засгийн газарт дор хаяж 853 тэрбум төгрөг хэрэгтэй. Учир нь тэтгэврийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 776 тэрбум төгрөг байсан. Тэтгэврийн зээлийн нийт үлдэгдлийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Ингээд хэлэлцүүлэг өрнүүлсэн талуудын байр суурийг хүргэж байна.

 

“Тэтгэврийн зээлийг тэглэснээр төгрөгийн ханш суларна"

 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Отгонтөгс

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Судлаачдын дунд тэтгэврийн зээл тэглэсний улмаас уул уурхайн салбар, банк мөнгөний зах зээл дээр гарах үр дагаврыг судалсан тоо баримт байхгүй байна. Гэхдээ өмнө нь бид энэ үзэгдлийг даваад гарсан. Тухайлбал 2012-2016 оны хооронд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанк үнийг тотвортой байлгахын тулд мөнгө хэвлэж компаниудад зээлүүлсэн. Тэр компаниуд одоо болтол зээлээ эргэн төлөөгүй байгаа. Графикийн дагуу төлж буй нь ч бий. Энэхүү түр зуурын арга хэмжээтэй уялдаад эдийн засагт инфляцийн түвшин өссөн. Өнөөдрийн тэтгэврийн зээлийг тэглэх гэж буй асуудал ч эцсийн дүндээ Монголбанкнаас санхүүжигдэхээр болж байгаа. Салхитын мөнгөний ордыг барьцаалаад Хөгжлийн банк бонд гаргана. Бондыг арилжааны банкууд худалдаж авах юм байна. Бондын төлбөрийг Монголбанк Салхитын ордыг олборлосны дараа дэлхийн зах зээл дээр зараад олж ирсэн мөнгөө арилжааны банкуудад төлөх юм байна гэж эдийн засагчид харж байна.

 

Эндээс 2012-2016 онд гарсан макро эдийн засгийн үр нөлөө ажиглагдаж байна. Тэгэхээр Монголбанк дахин мөнгө хэвлээд эдийн засгийн өсөлт нь 6.6 хувь болж, төсвийн тогтвортой байдал нь арай гэж тогтворжиж байгаа үед дахин давхар төсөв гаргадаг макро эдийн засаг шинж байдал монголын эдийн засагт гарч эхлэх гээд байна.

 

Цагаан сараас өмнө 228 мянга орчим ахмадын зээлийг улс төлөх энэ ажилд 850 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.  Ахмадуудын зээлийг нь төлнө гэж бодоход банкуудын бондын хэлцэл гэрээний зардлаас гадна Салхитын ордыг зайлшгүй ашиглалтад оруулахын тулд хийсэн ТЭЗҮ-ээр 30-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Тэр болгоныг тооцож үзвэл нэг их наяд орчим бэлэн мөнгө эдийн засагт орсноор инфляцийн түвшинг өсгөнө. Инфляцийн түвшин өсөхөөр манайд импортлох хандлага ахуй байдаг. Өөрөөр хэлбэл 100 төгрөг бүрийн 79 төгрөг нь импортод явдаг. Тэгэхээр юань болон долларын ханшийг эрс нэмэгдүүлнэ гэсэн үг. Манай монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш суларч ирнэ гэсэн үг. Тэгэхээр инфляци өсч, төгрөгийн ханш улам сулрах аюулыг гэнэт гарч байгаа 1 их наяд төгрөгийн бэлэн мөнгөний урсгал өдөөж магадгүй гэсэн эдийн засгийн онол байна.

 

Мөн цааш цаашдаа төр төлчихдөг юм чинь малчдын болоод цалингийн зээлийг минь цагаан сараас өмнө тэглэх болов уу гэсэн хүлээлтийг нийт насанд хүрсэн хоёр сая гаруй иргэний дунд бий болгоно гэсэн үг. Ийм хүлээлт үүсэх вий гэж эдийн засагчийн хувьд болгоомжилж байна. хувьд өөрчилж буй явдал юм.

 

“Салхит” маш жижигхэн орд

 

Эдийн засагч Л.Наранбаатар

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Салхит гэдэг орд маш жижигхэн орд. Хөрөнгө оруулалт нь 32 тэрбум төгрөг байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 808 тонн мөнгөтэй, 1100 кг алтны нөөцтэй орд гэж хэлсэн.  ТЭЗҮ-г нь авч үзэхэд ил уурхайн хүрээнд авах боломжтой нөөц нь 680 тонн мөнгө байгаа юм. Олборлоход алт, мөнгийг цэврээр нь ялгаж авах бололцоогүй. Баяжмал хэлбэрээр буюу алттай шороо хэлбэрээр ухаж аваад зарна. Баяжмалыг олборлохын тулд уурхайг өрөмдөж, тээвэрлэх, баяжуулах процесс шаардагдана. Тэгэхээр эдийн засгийн үр ашгийг харахад энэ төсөл бүхэлдээ 982 тэрбум төгрөгийн орлоготой байх нь. Үүнд долоон жилийн хугацаа зарцуулах юм байна. Жилд 300 мянган тонн хүдэр олборлоно гэнэ. Энэ бол "Эрдэнэс тавантолгой" компанийн нэг өдрийн олборлолтын хэмжээнд хүрэхгүй хувь. Жилийн олборлолт нь ЭТТ компанийн олборлолтоос хоёр дахин бага гэсэн үг. Ийм л жижиг төсөл гээд ойлгочих хэрэгтэй.

 

Тэгэхээр популист амлалт өгөөд банк 20 хүрэхгүй тэрбум төгрөгийн зээл өгөх боломжтой төсөл дээр 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргах гэж байгаа нь дэлхий дээр гайхамшиг болно.

 

"Өөрөө ахиухан хоол идэх гэж биш үр хүүхдийнхээ төлөө л тэтгэврээ зээлж байна"

 

Монголын ахмадын холбоонй ерөнхийлөгч Ц.Сүхбаатар

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Өнөөдөр өндөр настны тэтгэврийн дундаж хэмжээ 380 мянган төгрөг байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга байна. Тэтгэврийн дээд хэмжээний талаар тоо хэлэхэд хэцүү. Ямартай ч 1.5 сая төгрөгийн тэтгэвэртэй хүмүүс бий. 800 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүмүүс нийт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 3 орчим хувийг эзэлж байгаа. Нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 310 мянган төгрөг авч байна. Ийм бага тэтгэвэртэй, амжиргаа нь хүрэлцэхгүй байгаагийн улмаас ахмадуудын нэг хэсэг нь тэтгэврийн зээл гэдэг зүйл рүү гулсаж орсон. Зээлийн зориулалтыг аваад үзэх юм бол өнгөтэй хувцас, ахуйхан хоол авч идэхийн төлөө, өөрийн орон гэрээ тохижуулах гэж авсан зээл үндсэндээ 0.1 хувь. Өндөр хэмжээний зээл авсан, 2-3 жилээр зээлийн хугацаа нь уртассан хүмүүсийн хувьд ихэвчлэн үр хүүхдэдээ орон сууц авч өгөх, ипотекийн зээл рүү шилжүүлэх, автомашин, сургалтын төлбөрт зориулсан зэргээр өөртөө биш үр хүүхдэдээ зээл авч өгсөн асуудлууд бий.

 

Зээл аваагүй 180 мянган ахмад байна. Эдгээрийг авч үзвэл зээл авсан ч үр дүнд хүрээгүй учир дахиж зээл авахгүй гээд хаширчихсан нэг хэсэг бий. Амьд байхдаа зээл аваад нас барсны дараа үр хүүхдэдээ гай болохгүй гээд тэвчээд үлдсэн ихэнх хэсэг бий. Мөн амьдралаа тэтгэврээрээ залгуулаад явж байя гэсэн ахмадууд зээл аваагүй явж байгаа. Яагаад зээл аваад байна вэ гэхээр хүү нь бага. Хамгийн хурдан шийдэгддэг. Дагуулж очих үр хүүхэд нь л байвал иргэний үнэмлэхийг нь канондож аваад л таван минутын дотор шийдэгддэг. Өөр бичиг баримт шаардагддаггүй учраас банкнаас зээл авч чадахгүй байгаа үр хүүхэд, ах дүү нар нь эд хөрөнгө, бизнес, сургалтын төлбөрт ахмадын зээлийг ашиглаж байгаа. Тийм учраас ахмадуудын тэтгэврийг барилцаалан зээлж олон жилийн турш мөнгө хүүлсэн банкны зээлийн тогтолцоог халах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Оронд нь 3-4 сарын хугацаатайгаар хүүгүйгээр тэтгэврийг зээлэх системд шилжүүлэх ёстой.

 

"1990-ээд онд тэтгэвэрт гарсан хүмүүс маш бага мөнгө авдаг"

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Тэтгэвэр тогтоолгосон иргэдийг судлаад үзэхэд 1990-ээд оны үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр маш бага байна. Тухайн үед тэтгэврийн тогтолцоо өөр байсан болоод тэр үү тэд өнөөдөр хамгийн бага буюу хамгийн доод түвшний тэтгэвэр аваад явж байгаа. Гэтэл 1990-ээд онд тэтгэвэр тогтоолгосон хүмүүс насаараа ажил хийсэн байх нь элбэг. Гэтэл насаараа ажиллачихаад 310 мянган төгрөг аваад явж буй нь маш харамсалтай. Анх эдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэх боломжийг эрэлхийлэх цаг хугацаа нь ирсэн болов уу гэж бодож байна.

 

Тэтгэвэрийн зээлийг тэглэж, зээл аваагүй хүмүүст нэг удаа зээл авах боломж олгоод тэглэх хувилбар ч орж магадгүй гэх яриа байна. Ийм асуудал гарч ирэх юм бол 2008 онд иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалт руу орж байна гэсэн үг. Гэтэл 1.5 сая төгрөг аваад амьдрал өөрчлөгдсөн бил үү. Миний, таны ч амьдрал өөрчлөгдөөгүй. Тэгэхээр тэтгэврийн зээлийг тэглэснээр амьдрал дээшлэхгүй. Том зургаар харах юм бол  ганц удаагийн тэтгэмжийг эргээгээд ард түмэн бүгд халаасаараа эргээд төлнө гэдгийг бид ойлгох ёстой.

 

Тэтгэврийн зээл тэглэхэд баталгаа болж буй Салхитын мөнгө, алтны ордын нийгэм, эдийн засгийн үнэлгээний талаар мэдээлэл хүргэе. Салхитын мөнгө, алтны ордын техник, эдийн засгийн үндэслэлийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн захиалгаар TOPAZIA гэгч компани 2019 онд гүйцэтгэсэн.

 

Тус компанийн хийсэн тооцооллоор, Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Жилд 300 мянган тонн алт, мөнгө агуулсан хүдэр баяжуулна. “Эрдэнэс силвер ресурс” нь “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болж байгуулагдсан. Салхитын ордын лицензийг өнөө тус компани эзэмшиж буй.

 

Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгад 808.3 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай гэж дурдсан. ТЭЗҮ 2019 онд батлагдсан бөгөөд уг тооцооллоор, 251 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, өнөөгийн үнэ цэнээр 122 тэрбум төгрөгийн үнэлгээтэй.

 

Мөн төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах ээлжит эрсдэл байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Салхитын ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, улмаар арилжааны банкуудад худалдаална. Ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна” гэж мэдэгдсэн.

 

УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Засгийн газрын богино хугацаанд боловсруулсан хуулийн төслөөс харахад, тэтгэврийн зээлийг тэглэх эцсийн санхүүжилт нь төв банкнаас хийгдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн шинжтэй үйл ажиллагааг төв банкаар санхүүжүүлэх өмнөх гашуун туршлага ирэх сонгуулийн өмнө давтагдах сөрөг үр дагавартай.

 

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд төв банкийг төсвийн гадуурх үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон. Гэтэл тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслөөр Засгийн газар амлалтаа зөрчиж байна гэж эндээс ойлгож болох талтай.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Популизмдахаа болиоч, тэглээ гээд бидний цаашдын амьдрал дээшидчих юм уу? Тэгж их мөнгө олоод байгаа юм бол бүтээн байгуулалтын ажилд зөв зарцуулбал бүгдийн хүртээл болно шүү дээ.
2020-01-09
admin:
ЭНЭ ТӨР ЗАСГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ НИЙГМИЙН БУХИМДЛЫГ ҮҮСГЭЭД БАЙХ ЮМАА ХЭЦҮҮХЭН Ч ХҮМҮҮС БАЙХ ЮМДАА
2020-01-09
oorsdoo ortei gej bgaa:
oorsdoo gadagshaa ih urr zeeltei gedeg tegsen murtluu ur zeel teglene geed baih yum
2020-01-09
Ахмадуудыг бүгдийг харж байгаа бус овсгоотой,бага хүүтэй зээлээр бусдыг хангадаг хэсэг ахмадуудын 30 сая хүртэл зээлийг тэглэж байгаа нь Баттулгын амлалт биелүүлэхийн төлөө нурж байна. Хагалан бутаргагч нарт санал бүү өгөөрэй.
2020-01-09
иргэн:
ТАМЫН ТОГТООНЫХОНОО 7 УУЛЫН ЦААНА ОЧИЖ ХУЦ
2020-01-09
ta nart yamar ch hamaa bhgui.
2020-01-09
uvgun:
Тамын тогооны үлгэрт байдаг шигээ хэдэн хөгшний асуудлыг хэл ам хийсээр байгаад болиулах юм байна даа. Хэдэн хөгшчүүлийн өрийг тэгдэхээр үхэх гээд байна уу та нар тэр байтугай дэмий зарцуулж байгаа мөнгийг Ерөнхийлөгч АБЗ-ийн гишүүдийн зөв шийдвэртээ үнэнч байгаарай та хэд
2020-01-09
зочин:
та нар хэн бэ юу хийж бүтээсэн гэж ахмадуудтай барьцаад байгаа үхэрнүүд вэ
2020-01-09
иргэн:
Та нар олон долоон юм донгосч байгаад альчгүй салахвийдээ ядаж нэг нь ч гэсэн өрнөөсөө салвал хэрэгтэй шдээ та нарын яриад байгаа тэр олон өрийг тэглэж чадахгүй байхаа
2020-01-09
Иргэн:
Ахмадуудтай барьцдаг тэнэг үхэрнүүд юмаа дундуур нь хор хутгаад шаачих юмаа ахмадуудын өрийг тэглэхээр тэгэж их хэцүү байгаа юмуу наад яриад байгаа асуудлаа эртхэн мөөрөхөө яадаг үхэрнүүд вэ
2020-01-09
Кккк:
Ямар ч боловсролгүй чэнж сэтгэлгээтэй eрөнхийлөгчийн бодлогогүй үйлдэл үнэхээр буруу
2020-01-09
uvgun:
Тамын тогооны үлгэрт байдаг шигээ хэдэн хөгшний асуудлыг хэл ам хийсээр байгаад болиулах юм байна даа. Хэдэн хөгшчүүлийн өрийг тэгдэхээр үхэх гээд байна уу та нар тэр байтугай дэмий зарцуулж байгаа мөнгийг Ерөнхийлөгч АБЗ-ийн гишүүдийн зөв шийдвэртээ үнэнч байгаарай та хэд
Зочин:
энэ эргүү СҮХБААТАР НАМЫНХАА ХҮЧИНД НДЕГ -Т дарга, УИХ гишүүн БОЛЧИХООД ОДОО НАМ ТӨРИЙН ЭСРЭГ ХҮМҮҮСИЙГ ТУРХИРААД ЯВДАГ. ЦАДДАГГҮЙ ХАНДАГГҮЙ ЮМ ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ ТА НАР БОЛЬДОО ЭРГЭЭС УНААГҮЙ БОЛ ХЭДЭН ӨВӨГЧҮҮД БАЯРЛАГДАА ЯАГААД БАЙГАА ЮМ АТААРХААД БАЙГАА ЮМ УУ
2020-01-09
зочин:
Эргүү Сүхбаатартай таарсан хэдэн мал минь хол очиж хуц. Тийм сайн юм бол санаагаа эгт хэрэгжүүлж байх чинь яасан юм бэ? Нэргэсэн хойно нь хашгираад байх.Муу хүн дайнд хөөрөнөө гэж....
2020-01-09
zochin:
neg udaagiin olgolt esvel tetgevriig nemeh bodlogo 2-n aliig n songoh ve?
2020-01-09
Иргэн:
МАН-ыг ацан шалаанд оруулах гэж Зи гийн зөвлөснөөр АН-ын найруулсан хорыг eрөнхийлөгч оны өмнө цацсан нь ард түмнийг хагаралдууж, эдийн засгийг сүйрүүлж манай улсыг саарлаас бүр хар жагсаалт руу оруулах нөхцөл бүрдүүлнэ
2020-01-09
Зээл авна гэдэг амь, амьжиргаатай, зовлонгүй хүний хийх ажил уу?!!!Зовлон гачиг тохиолдоод, арга ядахдаа ар хормойгоороо өвөр хормойгоо нөхөж байгаа, ямар нэг асуудлаас болоод буланд шахагдчихсан, амь наана, там цаана болчихсон үед л хийдэг ажил гэдгийг ойлгодоггүй тарган цатгалан, мярааалаг царайтангууд элдвээр орилолдохоо болих ухаантай багаасай!!!
2020-01-09
zochin:
neg udaagiin olgolt esvel tetgevriig nemeh bodlogo 2-n aliig n songoh ve?
Иргэн:
ЭНЭ ХЭД ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ МЭДЭМХИЙРЧ ХУДАЛ ХЭЛЖ БОЛОХГҮЙ ЮМ БҮХНИЙГ САНААЧЛАХ ЮМ6 ӨВГӨН СҮХБААТАР ЮУ ВЭ НДЕГ МӨНГИЙГ НЭГ ХЭСЭГ ХУССАН БАЙХААА ТА НАР БОЛЬДОО ЯАСАН ЖИЖИГ ЮМАНД ТОМ ДУГАРДАГ ЭМЭЭ ӨВӨӨ ВЭ??????
2020-01-09
Zochin:
Дандаа буруу юм санаачилж байх юм. Амьдралаас тасарсаны шинж байхдаа. Буруу шударга бус зүйл санаачилсан хүмүүст хариуцлага тооцдог бол ийм цаг үрсэн шударга бус санаа санаачилга гарахгүй байх байсан.
2020-01-09
zochin:
БҮХ МОНГОЛЧУУДАД ТҮҮНИЙ ДОТОР АХМАДУУДАД Ч ХАМААТАЙ ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ЗААЛТ БИЙ ЭНЭ НЬ ТЭГШ, ШУДАРГА БАЙДАЛ ЮМ. ЗАСАГ ТӨР ҮҮНИЙГ Л ХАНГАХ, ХЯНАХ ЁСТОЙ ГЭТЭЛ ОДОО ИРГЭДЭЭ ТҮҮНИЙ ДОТОР АХМАДУУДАА ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ ГЭЖ АНГИЛАН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ЭНЭ МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО МӨН ҮҮ
2020-01-09
Монгол:
Цалин болон орон сууцны зээлийн хүүг багасгах хэрэгтэй.
2020-01-09
Өөрсдийгөө эдийн засагч гээд нэрэлчихсэн хэдэн хоосон толгойнуудыг яана даа.
2020-01-09
kkkk:
ahmadiin holboonii yernhiilogch bandgar zeel avhaargui hun bnoo.baric2
2020-01-09
Ingej baritsah ni td shvv dee ergvv battylga gichii minee
2020-01-09