ВИДЕО: Иргэдээ ялгаварласан гэж үзэхгүй байна
1-8

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй буй бөгөөд тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрчээ. 

 

 

Тиймээс тэтгэвэр авагчдыг тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн зээлийн хүүг бууруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, нэг жил хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 2017, 2018 онуудад тус бүр 3 хувиар, 2019 онд 2 хувиар бууруулж 10 хувьд, нэг жилээс дээш хугацаатай зээлийн хүүг 2.4 хувиар бууруулж 15.6 хувьд хүргэсэн гэлээ. Түүнчлэн сарын тэтгэврийн 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдэх 30 хувьд ногдох тэтгэврийг сар бүр иргэдийн гарт очиж байхаар шийдвэрлэсэн байна.

 

Ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж.

 

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна. Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ.

 

 

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Ийнхүү “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл” нь Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасантай нийцэж байна хэмээн сайд С.Чинзориг хэлсэн.

 

Уг хуулийн төслийг байнгын хороод хэлэлцэхийг дэмжсэн юм. Байнгын хороодын дарга нар уг хуулийн төслийн талаарх дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцууллаа. Дараагаар нь гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Тэтгэврийн зээл аваагүй ахмадууд тэтгэврийн зээл авахыг хэрэгцээ байгаа. 200 гаруй мянган ахмад Цагаан сартай холбогдуулан гурван сарын хугацаанд тэтгэврийн зээл авъя гэвэл өгөх үү? Байгалийн баялгаа ард түмэнд тэгш хуваарилъя гэж байгаа бол яагаад ахмадуудад тэгш хуваарилахгүй байна вэ? 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Арилжааны банкуудтай зээлийн хүү бууруулж,, нөхцөл сайжруулах талаар ярьсан. Энэ дагуу Монголбанк тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо 70 хувьд нь өгөөд, 30 хувьд нь сарын амьжиргаагаа зохицуулах хэрэгтэй гэсэн чиглэл өгч, хэрэгжүүлсэн. Иргэдээ ялгаварласан гэж үзэхгүй байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн хүрээнд энэ төслийг боловсруулсан. Зээлдэгч нас барсан бол энэ хуулийн хүрээнд тэтгэврийн зээл нь тэглэгдэнэ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Tolgoi gej oilgoi bolson yumiig songoson yum bish uu. Zeel abaagui bish, abch chadahgui baigaa ahmaduud zondoo bn. Arai l denduu ahmaduudiig yalgaad baigaa yum bish uu.
2020-01-09
Tolgoi gej oilgoi bolson yumiig songoson yum bish uu. Zeel abaagui bish, abch chadahgui baigaa ahmaduud zondoo bn. Arai l denduu ahmaduudiig yalgaad baigaa yum bish uu.
2020-01-09
Чинзориг ч бас дүнхүү толгой юм.Мөнхоргил гишүүн 12-р сард 10 саяын зээл авсан нийт дүнгээрээ 100 гаруй тэрбумын зээл олгогдсон мэдээлэл байна гэж хэлсэн.Гэтэл энэ нөхөр 11 сарын үлдэгдэл 12-р сард буурсан гэж тэнэгтээд байх юм.12-р сард чинь төлөлт хийгдэнэ,мэдээлэлгүй иргэд он дуусч байхад зээл нэмэж авахгүй. Энэ хооронд чиний ах эгч,хамаатанууд өндөр дүнтэй зээлийг чамаас сонсоод аваагүй биз гэж асуугаад байна.Ийм увайгүй юм болсон бол 10 юм уу 11-р сарын 01 ний байдлаар таслаж энэ шийдвэрийг хэрэгжүүлэх нь зохистой. Харин 12-р сард мэдээлэл тарсан,зээл авах луйвар байсан үгүйг хуулийнхан шалгана биз.Цаашид төрийн зарим албан хаагч нар хагархай хэнгэрэг задгай амаа татаж бай.
2020-01-09
Uher mongol:
Ихэнх иргэд сэтгэл хангалуун бус байхад иргэдээ гадуурхсангүй гээд буу халаад байхын. Бүгдэд нь төгш мөнгө тараагаад өгчөөч. Тэгвэл амар. Яагаад гэвэл Дорж өвөө Долгор эмээгээс 10 дахин их тэтгэврийн зээл авчаад байна. Энэ ялгаа биш үү?
2020-01-09
tsagda prokuror man d baihad hen shalgah ve de monhorgiliin yarisan n unend oir baigaa shu de
2020-01-09
man sonoh tsag bolson nam bna
2020-01-09
Батзандан маш зөв ярьсан дэмжинэ.шинэ намыг дэмжинэ.МАН нам сөнөнө...баттулга унана.
2020-01-08
Чинзориг ахмадуудыг улаан цаым ялгаварласан.....eр нь ахмадууд зээл тэглээд өг гэж гугаагүй шүү дээ...чинзориг зээл тэглэнэ гээд зүтгээд гүрийгээд байдаг нь их анхаарал татаж бна...нотой ..шалгах хэрэгтэй
2020-01-08
zochin:
Энэ мэдээллийг мэдэж байсан хүмүүсийн ойр дотныхон бүгд зээл авсан.Шалгаж чадах боловуу?Чинзоригийнхон ч ялгаагүй л байх. Тэгээд л чичрээд зүтгээд байгаа юм бишүү.
2020-01-08
zochin:
Энэ эргүү юм ялгах нүдгүй болжээ. Ийм хүн хэн зээл авдаг, авдаггүйг ч яаж ялгах вэ дээ.Ийм хөлдүүг сонгосон ард бидний л буруу юм даа. Хэрэв хууль нь гарвал ҮХЦ-д өгөх хэрэгтэй.Ийм гишүүд ч байгаа бололтой тэдэнд амжилт.
2020-01-08
Зочин:
Нянгарууд ирэх сонгуульд гарчих санаатай мөн ч их гоё харагдах гэж улайрч байна даа ямар заль гаргавал дахиад дээр заларчих бол заль бол ухаан юм гээд онгироод ярьцгаах
2020-01-08
zochin:
Аль нүүрээрээ ялгаварлаагүй гэж ярьж байна даа сайдаа. Зээл аваагүй ахмуудадын буруу нь юу юм вэ? Үүнд хариулт өгдөө сайдаа. Улайхгүй ялгаварлаагүй гэж ярихаа зогсоовол яасан юм вэ? Аль нүүрээрээ ард түмний дунд гарч алхах гэж байна даа сайдаа. Ичих булчирхай бий юу? Өөрөө ч та ахмад болно шүү та
2020-01-08
Зочин:
Алаг үзүүлж шоовдорлогдсоныхаа хариуг сонгуулиар авцгаая . Дэмжээрэй. Батзандангийн санаа их зөв байсан шүү Тэтгэвэр тэглэнэ гэхээ БОЛЬ. Заавал мөнгө тараах гээд байгаа юм бол бүх ахмадад тэнцүү тараа. Эсвэл огт мөнгө тараасны хэрэггүй. Eр нь ахмадууд хэзээ тэтгэвэр тэглээд өгөөч гэж гуйсан юм бээ. Та нар өөрсдөө л санаачилж банкинд мөнгө шилжүүлэх гээд бна
2020-01-08
Иргэн:
Ахмадуудын урьдчилаад аваад идчихсэн тэтгэврийг зээл гэж нэрлээд тэнэгтээд байх юм. Хэн тэднийг урьдчилж авсан мөнгөө буцааж төл гэж нэхээд байгаа юм. Зээл гэдэг чинь буцааж төлөгдөх ёстой мөнгийг л хэлдэг биз дээ. Багкууд л ахмадуудаас хүү авах гэж бөөнөөр тараачихсан мөнгөө төрөөс нөхөж авах гэж улайраад байна шүү дээ
2020-01-08
Бас юун өрийн бичиг 1072 хувьцааны ашиг авах нас хүрэхгүй байна шүү Ард түмнийг тэнэгт тооцоод байнаа даа
2020-01-08
ZOCHIN:
ENE CHINZORIG GEDEG MALIIG DAHIJ BUU SONGOOROI.ENE AYGUI BOL UURUU ASHIG SONIRHOLIIN L ZURCHILTEI BGAA.IIMERHUU TENEGUUDEER TUR BARIULAHAAR ENE ULS YAJ UUDLUH VEDEE..
2020-01-08
zochin:
хэдэн муу ахмадаа зээлтэй зээлгүй гэж ялгаварласан засгийн газар, их хурал, ерөнхийлөгч огцор
2020-01-08
zochin:
чинзориг огцорёо
2020-01-08
sanal:
zeel avagyi hediin hyyhdyyd ni gadaadad ajliin mal bool bolj eryyl mendeeree hohirch ger byl salj yr hyyhed unchirch eh oron elgen sadan yr hyyhdee sanaj hyyhdyydee haruulj orhison aav eejdee munguu yavuulj baidag bolood zeel avaagyi tamiin togoonii ylgereer amidarch bna.hyyhed ireed oroh orongyi ajilgyi bi zeel avna geheer uguhgyi boloh ni.tuslaach tetgever hyrdeggyi bidend erunhiilugchuu...
2020-01-08
Алалцана шүү:
Зээл аваагүй ахмадуудыг ялгаварлаагүй гээд мөнгө өгөхгүй бол алалцана шүү,яахлаараа зээл авалгүй арайчүү тэтгэвэрээ хүргэж байсан нь хохирох ёстой юм
2020-01-08
Иргэн:
Энэ удаа яавч зүгээр тэвчээд өнгөрөхгүй шүү. Та нар шударга бус юм хийвэл бид шударга ёсны төлөө ёстой үхтлээ тэмцэнэ шүү
haha:
CHINZORIG SDA-G ALAAAAA HAYCHIH UMSAN, ULAAN TSAIN YALGAVARLACHAAD PIHLUU CHIN, BAASANHUU SHUDARGA BAINAAA, ENE HUULI BATLAGDVAL SHUUD BOSLOGO JAGSAALD NEGDENE SHUU MONGOLCHUUDAAAA
2020-01-08
зочин:
Чинзориг л иргэдээ ялгаварласан гэж үзэхгүй байна гэхээр ялгаралсан болдоггүй юм байна л даа.Бодит байдлыгэнэ эрхэмүүд харж чадахгүй л дээ
2020-01-08
zochin:
зээл тэглэх нь зөв. баялагийг тэгш хүртээчих тэгээд л болоо ш дээ
2020-01-08
zochin:
О.Баасанхүү гишүүн үнэн асуулт асуужээ.дэмжиж байна
2020-01-08
irgen:
Baasanhyy er ni gants ynen temtsegch ni sh dee.odoo medej av
Чинзориг оо Чи ахмадуудыг ялгаварлан,алагчлан үзсэн. Бүр галбир нь андашгүй зээлтэй,зээлгүй гэж ангилсан.
2020-01-08
Ahmad nastan:
Baigaliin baylagiig tegsh huvaarlaj buh tetgeveriinhend tentsuu huvaaj uguh n zuitei. Uvchtui zovlontoi bsan hugshchuud zeel avch amjaagui.
2020-01-08
Хар:
Say neg ih hurliin gishuun zeelgui 192 myangan ahmadad uriin bichig ugnu gej huchaj bna, tegj l hulhiduulav da,
2020-01-08
zochuin:
Ахмадуудын зээлийг нэгэнт л тэглэнэ гэсэн юч чинь , тэглээд л дуусгаач,Хулгайч их хурлынх шиг авсан биш,100% тэглэх хэрэгтэй
2020-01-08
Зочин:
Жирийн тэтгэврийн хөгшдийн зээл 1-2 сая л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Мөнх-Оргилын хэлснээр өнгөрсөн 12 сард олон мянган хүн 20-30 саяын буюу нийт дүнгээрээ олон зуун тэрбумын зээл авчээ. Яг л 20-р тогтоол шиг ядарсан хөгшдийн нэрээр тэд өөрсдийн олон зуун тэрбумын зээлийг тэглүүлцэн юм бишүү.
2020-01-08