ШҮҮХ ТАНХИМААС: Хайр, хагацал, харуусал
1-9
Гэрэл зургийг MPA.mn

 

Хохирогч, шүүгдэгчийн хоёр талын ар гэрийнхэн олноор иржээ. Шүүх танхимд багталцахгүй манайхаас тав, танайхаас дөрвөн хүн байна гэх маргаан дэгдэх шахахад багтаамжтай газарт шүүх хурлыг явуулахаар болж танхимыг солив.

 

Өнөөдөр хохирогч, шүүгдэгч болчихоод зогсож буй энэ бүсгүй, залуу хоёрт хэн хэндээ татагдаж, тэмүүлж, хамтран амьдарч, хайрлаж дурлаж явсан он жилүүд байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө...Харин энэ цаг мөчид тэдний хэнд нь ч хайрлаж, дурлаж явсных гэх ул мөр үлдээгүй бололтой. Хорссон харц, харахыг ч хүсэхгүй мэдрэмж буцалж байх шиг...

 

Хохирогч эмэгтэй шүүгдэгчтэй хамтран амьдарч эхэлснээсээ хойш хүчирхийлэлд өртөж, хоёр ч удаа үр зулбахад хүрсэн бөгөөд үүнд найз залуугийнх нь эгч, ойрын хамаатнууд нөлөөлсөн хэмээн хуулийн байгууллагад гомдол мэдүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. 

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад буй Т-д Эрүүгийн хуулийн 11.7-2.1, 11.7-.2.2 зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

 

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

 

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Шүүгдэгч Т-ийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2020.01.08/ 10.00 цагт боллоо. Шүүгдэгч хоёр өмгөөлөгчтэй. Гэвч энэ удаагийн шүүх хуралд түүний нэг өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг 10 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Өмнө нь үүнтэй ижил шалтгаанаар шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл он дамжин хойшилсон аж.

 

Иймд хохирогч бүсгүй шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлгүй, шүүгдэгч этгээдийн гэм буруугийн шүүх хуралдааныг явуулж өгөхийг шүүгчээс хүсэв. Харин шүүгдэгч залуу “Хоёр өмгөөлөгчтэйгөө л шүүх хуралдаанд оролцоно. Өнөөдөр ирсэн нэг өмгөөлөгч миний өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангаж чадахгүй гэж үзэж байна” хэмээн хариулав.

 

Шүүх хуралдаан завсарлаж шүүгч шийдвэрээ гаргалаа. Хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хуралдааныг нэгдүгээр сарын 16-ны 15.00 цаг хүртэл хойшлуулав. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, Улсын яллагч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, хохирогч О, шүүгдэгч Т нар болон тэдний ар гэрийнхэн оролцсон. 

 

“Гарнет” пүүз хөлдөө угласан ч гартаа гавтай залуу. Дэрвэлзсэн сормуус, дүрлэгэр алаг нүдтэй ч эрс шийдсэн төрхтэй 20 гаруй насны залуу бүсгүй. Тэдэнд улирч одсон цаг хугацаанаас сугалаад авах сайхан дурсамж үлдээгүй бололтой. Хэн хэн нь "ялахын" төлөө л энд ирсэн санагдана...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
tiim hoorhon tseverhen shn ohiniig hairlaad yvj chdku horchiison har nudend huiten zaluu uneheer hohino gehees oor yu gehev. 2iin 2 huuhdee aldaj bie setgeleeree hohirson emegtei hun tgd aash ayggui bh yum geneee
2020-01-10
zochin:
Одоо бол эмэгтэйчүүд илүү хүчирхийлдэг болчихсон ш дээ. Энэ хүүхэн биеэр биш ч сэтгэл санаагаар байнга хүчирхийлдэг байж мэднэ. эмэгтэйчүүдийн нэг тиймэрхүү зан элбэг болсон.
2020-01-10
30:
30hursen huuhniig 20garuihan nastai gsn bhiin bas nernii ehnii useg
2020-01-09
Zochin:
Naadah huuhniig chini ehleed ih uruvduj baisan odoo bol nasdah chini uuruu huchiehiilegch yum bn gej oulgoj baigaa Fb ruu naad huuhnee er ni sain shalgaj setgetsii ni bas uzuulj onosuulmaar sanagdaj baina iimerhuu huuhnuud bol uneheer henii ch tevcheeriig baragdulshsar yum bn hundlunguus bichij hiij baigaa uildlij bi haraad humuusiin tevcheer sldsgdaj ehelj bn uuriinhuu esreg yum hiigeed baigaagaa ch oilgohgui setgetsiin uurchlulttei shinj bur ilreed bn
2020-01-09
Болохгүй бол зүгээр л салчихгүй заавал зоддог нь залуугын буруу л даа. Тэсэхийн аргагүй байдалд хүргээд байдаг бол салах өргөдлөө өгье гээд явчихсан бол өнөөдөр ингээд зогсож байхгүй л байсан да. Биднийг ч бас хийсэн үйлдэлийг маань надад таалагдахгүй бна гээд зодоод байвал бид энэ бүсгүйн байран дээр очих л байх даа
yag unen
уран зохиол юм уу
2020-01-09
Tehhh:
Galzuu huni udrin temdeglel kkk