Багдадын "ногоон бүс"-д пуужин унажээ
2020-01-09

 

 

Лхагва гаригийн орой Элчин сайдын яамд, Иракийн төрийн байгууллагууд байрладаг Багдадын "ногоон бүс"-д хэд хэдэн пуужин унасан талаар  Sky News Arabia мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Багдадын төвд агаарын түгшүүрийн дохио ажилласан бөгөөд дэлбэрэлт болсон гэж гэрчүүд өгүүлсэн байна.

 

Al-Baghdadia телевизийн мэдээлснээр Багдадын "ногоон бүс"-д хоёр пуужин унасны нэг нь АНУ-ын Элчин сайдын яам орших гудамжнаас холгүйхэн унасан бол нөгөө нь Засгийн газрын цогцолборын баригдаж байсан барилгыг оножээ. 

 

Энэ хэргийн улмаас материаллаг хохирол гарсан, харин хүний амь нас эрүүл мэнд хохироогүй байна. Одоо халдлагад өртсөн бүс нутагт Америкийн нисдэг тэргүүд эргүүл хийж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

 

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин