Хунтайж Харригийн мэдэгдэл хатан хааныг "цочирдуулжээ"
2020-01-09

 

Хунтайж Харри болон түүний гэргий Меган Маркл нарын мэдэгдэл Букингемийн ордонд "иргэний дайн дэгдээсэн" талаар The Sun  мэдээллээ. 

 

Тодруулбал, нэгдүгээр сарын наймны өдөр хунтайж Харри болон гүнгийн ахайтан Меган Маркл нар хааны гэр бүлээс гарч, "санхүүгийн хараат бус" болохоор шийдсэн тухайгаа зарласан юм. 

 

Тэд Их Британиас явж, хааны гэр бүлийн давуу эрхүүдээс татгалзан, өөрсдөө бие даан орлого олохоор шийджээ. Канадад амьдрахаар шийдсэн Харригийн гэр бүл Меганы бизнес менежер байсан мэргэжилтэн болон PR компанийг багтаасан арилжааны багийг Холливудад бүрдүүлсэн гэх бөгөөд олон сая ам.долларын гэрээ байгуулсан гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Гэвч энэ мэдээлэл хатан хааны гэр бүлийнхний дургүйцлийг төрүүлсэн байна. Ордноос сайн дураар явах шийдвэрээ Харри хэнтэй ч зөвлөөгүй байсан бөгөөд Букингемийн ордныхон Харри, Меган нарын шийдвэрийг бусдын адил Инстаграмаас олж мэджээ.

 

"Энэ мэдээг сонссон хатан хаан цочирдож, Уэльсийн ханхүү Чарльз болон Кембрижийн гүн, хунтайж Уильям нар бухимдсан " хэмээн The Sun мэдээлсэн байна.

 

Харри, Меган нар хааны гэр бүлээс явсан ч гүн, гүнгийн ахайтан хэргэмээ, мөн зарим албатуудаа авч үлдэх хүсэлтэй байгаа гэнэ.

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийм шийдвэр гаргахад түлхэц болсон нэг шалтгаан нь хатан хаанд зориулсан хатан хааны шинэ хөрөг байсан аж. Гэрэл зураг дээр угсаа залгамжлагчид буюу хунтайж Чарльз, Уильям, Жорж нар байсан бол Харри болон түүний хүүг хөрөгт оруулаагүй байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дианаг хувийн амьдралд нь эрээ цээргүй оролцож сурвалжлагч нар элдэж хөөсөөр аворьт оруулж алсан бага хүү Харри их дургүй байдаг гомдолтой явдаг тэгээд одоо авгай хүүхэдээ тайван амьдрал сонгуулж ээж шигээ байлгахгүй гэж ярьсан байдаг өрөвдмөөр
2020-01-16
Ари:
Яг тийм
2020-01-14
Ари:
Яг тийм
2020-01-14
монгол:
Тэр зөв шийдвэр гаргаж.Энэ хөгшин шулам л ээжийг нь алсан юм чинь.Аягүй бол эхнэрийг нь ч алж мэдэх ШУЛАМ
2020-01-11
Ари:
Яг тийм
Ари:
Яг тийм
Shar tokhoi:
Hvn turluhtuniig yls bolgoniin byalagiig ert deer veis shylj irsen ih gvren ertuntsiin jamaar zaaval irgej zadrahal bolno.Heden 100 jil jil delhiin ylsyydiig zulumsun gai lai ni irjel taarna .Mongoliig alsaas sunuuj baigaa novshiin gahainyyd .
2020-01-10