Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний төслийг хэлэлцэж байна
2020-01-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Тогтоолын төсөлд Үндэсний баялгийн сан байгуулах талаар тусгаагүй байна. Цаашлаад орон нутгийн сонгуулийн хууль хэлэлцэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар  орон нутгийн статусыг өөрчлөх асуудал хаана байна вэ?

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: 

 

-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн өмчлүүлснээс бусад ой ус, байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэж заасан. Байгалийн баялгаас олсон ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сан байгуулна. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа орон нутгийн статусыг өөрчлөхөөр заасан. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгохоор заасан. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин