Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхийг дэмжив
2020-01-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан "Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн парламентад суудалтай нам нэр дэвшүүлнэ" гэж хатуу заагаагүй. Салбар хуулиар зохицуулагдсан. Цаашдаа бусад улс төрийн хүчнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох  эрхийг нь нээх хэрэгтэй" гэлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Үндсэн хуульд "парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно" гэж заасан байгаа" гэдгийг хариултдаа онцоллоо. 

 

Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин