WP: АНУ-д хохирол бага учруулахаар Иран цохилтуудаа тааруулсан
2020-01-09

 

Ираны эрх баригчид Америкийн цэргүүд цохилтын үеэр аль болох бага хохирол амссан байхаар пуужингийн цохилтоо зориуд тааруулсан гэж АНУ-ын захиргааны өндөр албан тушаалтай эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр  The Washington Post мэдээлжээ. 

 

"Энэ нь хоёр тал дайны хязгаараас ухрах боломжийг олгосон. Мягмар гаригийн өдөр /нэгдүгээр сарын долоон/ гэхэд л АНУ Иран цохилт өгөхөөр бэлтгэж байгаа объектуудын жагсаалтыг мэдэж байсан, гэхдээ нарийвчилсан мэдээлэл байгаагүй" хэмээн эх сурвалж өгүүлжээ.

 

Эх сурвалжийн онцолсноор пуужингийн дайралт болохоос хэдэн цагийн өмнө Иракийн эрх баригчдаас АНУ-ын цэргийнхэн дээрх мэдээллийг авсан гэнэ.

 

Энд дуулгахад, энэ төрлийн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлүүдээр гарч байлаа. Тухайлбал, Ирак улс Иранаас зохих мэдээллийг авсан даруйдаа ямар баазууд руу халдах талаар Америкийн талд мэдэгдэн сануулсан гэж CNN мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zoob:
Iranii udirdlaguud ard irgeddee tsohilt ogson bolj jujiglej baina. Er ni bol 2 uls geheesee iluu mongotei erh medelte 2 hunii hoorondiin tohiroo shig haragdaj bn.
2020-01-11
Medsen baij tegeed hamgaalj chadahguil baigaamdaa.Amerkiin puujingaas hamgaalah sistem 00
2020-01-10
Зочин:
Ираны тал хариу үйлдэл үзүүлж чадна гэдгээ харуулах, байгаа онож чадна гэдгээ нотолсон хэрэг. Үүнийг нь АНУ ойлгосон.
2020-01-10
Зөөлөн цохисон гээд бичих нээ кк
2020-01-10
эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хачин юм бичихимаа.
2020-01-09
Bi:
Puujin ni zugeerl baigaa onoogui uur gazar untsiin bish u
2020-01-09
ийм дайн байдаг юм уу? хаана нь цохилт өгөхөө урьчилж хэлж байгаад пуужин харвадаг?
2020-01-09