Д.Амарбаясгалан: МАН нэр дэвшигчдээс мөнгө авахгүй
2020-01-09

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож, Сонгуулийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-МАН сонгуульд нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа бол?

 

-МАН УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээс санхүүгийн дэнчин болгож мөнгө авахгүй. Өмнө нь хандив болгож тодорхой хэмжээний мөнгө авдаг байсан. Тэр хүн нь нэр дэвших эрхээ авдаг ойлголт байсан. Энэ удаа тийм зүйл болохгүй. Нэр дэвшихээр горилогчид МАН-аас явуулж байгаа суурь судалгааны ажилд дэмжиж оролцоно. Нэр дэвшигчээс мөнгө авахгүй болсноор намын санхүүжилтийг ил болгож байна. 

 

Мөн нэр дэвшихийг горилж байгаа эрхмүүд ард иргэд, аж ахуйн нэгжээс хандив авч болохгүй. Хуульд сонгуулиар улс төрийн намд иргэн 5 сая, аж ахуйн нэгж 20 хүртэл сая төгрөгийн хандив өгч болохоор  байгаа. Сонгуульд ялсны дараагаар хандив өргөсөн хэмжээгээр албан тушаалтан томилдог гэсэн ойлголтыг халж байгаа. Бид мэргэшсэн, хариуцлагатай боловсон хүчнийг салбар салбарт нь томилох юм. 

 

Өнөөдөр тойрог бүр дээр нэр дэвших боломжит хүмүүсийн судалгаа хийнэ. Одоогийн УИХ-ын гишүүд, шинээр нэр дэвших хүмүүсийн талаар судалгаа явуулна. Нэр дэвшигчдийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг анхаарна. 

 

-Ёс зүйг яаж хэмжих вэ?

 

-Ёс зүйн хэм хэмжээг намын удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ. ЖДҮ, "60 тэрбум", авлига албан тушаалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
эвгэн:
Яаж нэр дэвшигчидээсээ МАН-мэнгэ авах юм бэ ? ЖДУ-н бух санг хоосолж мэнгээ босгочихсон Нам нь хэрэв ялагдвал МАН-сонгуульд зарцуулсан нууц мэнгэ илрэнэ .Ялвал нэрииг нь ээрчилээд тэтгэвэриин зээлэнд эгсэн гээд зарлагдана! Юу унэн энэ унэн!!!!
2020-01-10
zochin:
Нэр дэвшигч зардлаа өөрөө гаргана гэдэг чинь мөнгө өгснөөс ялгаагүй. МАН сайхан үгээр иргэдийг хуурч байна. Аль их мөнгөтэй хүн л гарах юм байна л даа
2020-01-10
ХУДЛАА ШААЖ БАЙНА, ЗАЛЬТ ХУЛГАЙЧ ЖДҮ-ЧИН. ТА НАР Л МӨНГӨ АВАХГҮЙ БАЙВ ГЭЖ, ХОГ НОВШ
2020-01-09
Zochin:
АМАРБАЯСГАЛАН ЧИ ӨӨРӨӨ ЖДҮЧИН БАЙЖ АРАЙ НЭР ДЭВШИХ ГЭЖ БАЙГААМ БИШ ДЭЭ.НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТА ДЭВШБЭЛ БУСАД ЖДҮЧИД БАС ДЭВШИЖ БОЛНО.БҮХ ЮМ ТАНААС ШАЛТГААЛНА.
2020-01-09
Toroos mongo bosgoson ym chin ner devshigchidees avah hereggyi bolj. Nyyren deeree ingej yarij baina, tsaaguuraa terbum terbumaar hayana biz
2020-01-09
Зочин:
МАН Оюутолгойгоос мөнгө босгосон байна гэж хардах үндэс байна!!!
2020-01-09
Зочин:
Чи оороо ждучин шуу дээ ардын нам тэртээ тэргуй сонгуульд амжилт олохгуй шуу дээ энэ хулгайгаа жду зээлээ эхлээд шийдээ унэхээр хэлэх юм алга даа хулгай ч нараа шийдээ
2020-01-09
ТАНАЙ БАЛАЙ НАМ ЯАЖ ЖҮЖИГЛЭЭД НЭМЭРГҮЙ БОЛСООН, АН-ЫН АРААС ШААСАН КК, ЁСТОЙ САЙХАН ТЭНЭГ СДААКУУД ГЭДГЭЭ ХАРУУЛЦАН ХАХА
2020-01-09
irgen:
mash zov shyy…jiriin shudarga irged ner devshih bolomjgui , mongo avna gedeg chin heel hahuultai l adil zuil iim um er ni yagaad togtson baisan um be !!!!
2020-01-09
Зөвөөөөөө зөв
2020-01-09
B:
Нэр дэвшигчээс мөнгө авахгүй бүх зардал 2020 оны төсвийн төсөлд сууцан байгаа юм байна
2020-01-09
Зочин:
60-тэрбум нарийсаад сандал ширээний ард орсоон эхнээсээ генерал төрийн одонг хамтраад мөнгөөр зараад сонгуулийн мөнгөө хийцгээгээ биз
2020-01-09
hahaha
2020-01-09