Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх төслийг хэлэлцэж байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг иргэдийн тэтгэврийн зээлээс 6 сая хүртэл төгрөгийг тэглэх, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер олгох, тэтгэврийн зээлийг 6 сар хүртэл хугацаанд олгож байх зарчмын саналыг гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн юм.
Уг асуудлаар тус байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гарган, чуулганы хуралдаанд хүргүүлнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ