Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийг Цагаан сарын өмнө өг
2020-01-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

 

-Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна. Та бүхэн өнөөдөр биш  төрд гарсныхаа дараа шийдвэрлэсэн бол болох байлаа. Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан "Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна" гэж зүйр үг нэмэгдэж байна. 

 

Ингээд Байнгын хорооны ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “төлбөрийг” гэснийг “төлбөрийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх, 2.1 дэх хэсгийн “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль” гэсний дараа “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль” гэж нэмэх, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “хүртэлх” гэснийг “дуустал” гэж өөрчлөхөөр болов. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчилгээнд хамруулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

 

 

Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 4.1, 4.2-т хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн агуулгатай 4.4 дэх хэсэг нэмэх, төслийн 5.1 дэх хэсгийг “Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан үнэт цаас гаргана” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулна” гэж тус тус  өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.   

 

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

 

Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно

 

19:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

 

-Зээл тэглэх асуудлыг Цагаан сарын өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэнэ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө Цагаан сарын өмнө өгөөд явах боломжийг харъя. Хамтад нь шийдээд явсан нь дээр. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-194 мянган иргэнд нэг сая төгрөг өгнө гэдэг нь 194 тэрбум төгрөг шаардлагатай. 

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ирээдүйн орлогоор барьцаалж  байгаа  үнэт цаас тодорхойгүй байна. Салхитын мөнгөний ордын орлогыг яаж тооцоолж байна вэ? 194 мянган иргэнд компанийн үнэт цаас өгнө гэж байна. Өрийн бичиг юм уу, хувь эзэмших эрхийн бичиг юм уу? Үүнийг тавдугаар сарын нэгний дотор өгнө гэж ямар тооцоолол хийсэн юм бэ? Эхлээд ахмадуудын зээлийг шийдэж байгааг эсэргүүцэж байгаа зүйлгүй. 

 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Салхитын ордын ашгийн орлогыг барьцаалж байж, 194 мянган ахмадад үнэт цаас хэлбэрээр нэг сая төгрөгийн эрх олгоно. Энэ нь 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

 

-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олговол эдийн засаг дийлэхгүй. 

 

Г.Занданшатар:  Талхаа таллаж авч байгаа хүмүүст тэтгэврийн зээл тэглэлт хүрнэ

 

18:50 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Бид байгалийн баялгаараа тэтгэвэр тэглэх гээд байна уу, Салхитын мөнгөний ордоор тэтгэвэр тэглэх гээд байна уу. Хуулийн өмнө тэгш байлгаж өгөөч. 

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Зарим УИХ-ын гишүүд судалгаа тооцоогүй, сураг баримжаагаар ярьж байна. Гадаад худалдаа эдийн засагт ашигтай гарсан. Улстөрчдийн тооцоо судалгаагүй яриа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засаг агшсан бодит байдалтай байгаа. Өнгөрсөн онд зээл 2018 онд 24 хувиар өссөн бол 2019 онд таван хувиар өссөн. Энэ мөнгө "Найман шарга" валютын зах дээр очихгүй. Талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж авч байгаа хүмүүст хүрч, эдийн засгаа тэлэх бодлого болно. Хамгийн бага эрсдэлтэй зээлийг хаагаад, зээл нэмж, эдийн засгаа тэлнэ. Банкуудад ашиггүй ч эдийн засагт ашигтай зүйл болно.  Талхаа таллаж авч байгаа хүмүүсийн орлогыг л чөлөөлж байгаа. Тэгшитгэж мөнгө өгнө гэдэг хавтгайруулсан бодлого. 2017 онд 12 дугаар сард 63 тэрбум төгрөг, 2018 онд 69 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгож байсан. 2019 оны 12 дугаар сард тэтгэврийн зээл олголт 60 тэрбум хүрэхгүй байна. Гэтэл 2019 оны 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж болохгүй. 

 

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:

 

-ШИНЭ намын тэтгэврийн зээлийг тэглэхийг өргөн утгаар нь дэмжиж байгаа. Ахмадуудыг ялгаварлалгүй, тэгш хүртээх хэрэгтэй. Хорвоо эргэдэг учир 2020 онд ямар улс төрийн хүчин төр барихыг та бид мэдэхгүй. Ганцхан өдрийн дотор 2 тэрбум төгрөгийн ваучер өгөхийн оронд 750 тэрбум төгрөгөө ахмадууддаа тэгш хуваарилах хэрэгтэй. Ийм учраас баялгийн тэгш бус хуваарилалт гэж ШИНЭ нам үзэж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Тэгш хувиарлах хэрэгтэй шүү дээ Дээр байгаа нөхдүүд хуулиа мэддэг бол ийм ялгавартай хандаж болохгүй шүү дээ ахмадуудаа алагчлахаа зогсоо ?
2020-01-13
Zochin:
Yag unen yalgavarlan uzej bolohgui shdee unet tsaasnii une tseniig uzsen hun hovorhon l baih tegej ahmaduudaa bitgii l huuraarai daa
2020-01-12
Иргэн:
Батзандан Болд гэж 2 халтар юм ард түмнийг дандаа турхиж байх юм.Би улсад 35 жил ажилласан тэтгэвэр 369 иыг авдаг.Бас зээлтэй.Тэгэхдээ зээлийг тэгэллээ гэнд баярлаад байдаггүй.Яагаад гэвэл өөрийн хүсэлтээр тэтгэвэрээ урьдчилаад авсан.Үүнийг өөрийн амьжиргаандаа зарцуулсан.Яахаараа манайхан дандаа биенийгээ тамын тогоо руу түлхэж байдаг юм бэ.Энэ зээл аваагүй хүмүүс одоо болимоор юм.Уйлаад байхдаа яахав дээ.
2020-01-12
Иргэн:
Энэ хууль тэнцвэргүй байнаа, зээлгүй ахмадууддаа адилхан хандаж 6 сая төгрөгийг нь өгөөч, тэгж байж бүх ахмадууд чинь адилхан байх юм бишүү
2020-01-11
Zochin:
Yag unen yalgavarlan uzej bolohgui shdee unet tsaasnii une tseniig uzsen hun hovorhon l baih tegej ahmaduudaa bitgii l huuraarai daa
Ёстой л МАНГарууд юм да.Юуны чинь талхаа таллаж байгаа хүнийг дэмжих бодлого вэ эсрэгээрээ юм биш үү.Амьдрал мэдэхгүй малууд
2020-01-11
иргэн:
АХМАДУУДАА АЛАГЧИЛЖ БОЛОХГҮЙ.ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ ЯГ АДИЛХАН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ХЭЦҮҮ БАЙГАА Ч ЗЭЭЛ АВАХГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГАА АХМАДУУДЫГ ГОМДООЖ БОЛОХГҮЙ
2020-01-10
иргэн:
Батзандангийн саналыг дэмжиж байна, баялгийг тэгш хуваарилах ёстой, жагсах хэрэгтэй
2020-01-10
zochin:
21oniig zarim ahmaduud vzej chadahuu.
2020-01-10
ЭЭЭ ЧААВААС:
2021 ОНЫ 6 САРД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ УГТАЖ ӨГӨХ ЮМ БИЗ ДЭЭ, ТЭНЭГ МАЛНУУД, ТА НАРЫГ СОНГОНО Л ГЭЖ БАЙХГҮЙ, ХАХА... ҮНЭН ДЭЭ ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙН НЬ
2020-01-10
Харин тийн:
тэгээд сонгуульдаа ялагд
2020-01-10
ЯРШИГ ЦААШАА:
БОЛЬЧИИЧ БҮРМӨСӨН
2020-01-10
Харин тийн:
тэгээд сонгуульдаа ялагд
Зочин:
Энэ асуудал санхүү эдийн засаг талаас нь бодвол буруу.Ахмад аа үнэхээр баярлуулья гэвэл тэгш ,шудрага ёсыг эрхэмлэх хэрэгтэй.Зээлтэйгээс нь 6саяыг нь хасаад зээлгүйд нь 6 сая төгрөг өгөөд тэгээд л дуусгал даа.Эсвэл ингэж талцуулж тамлаж байхаар бүр зогсоо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-01-10
zochin:
Жинхэнэ талхаа таллаж авч байгаа улсууд чинь зээл аваагүй тэнэг даргаа. Зээлүүд чинь байрны урьдчилгаа, машин, сургалтын төлбөр, хувцас хунар болоод явчихсан. Зээл аваад талх боов авдаг нэг ч хүн байдаггүй. УИХ-ын дарга байж ийм юм ойлгохгүй бол огцрооч. Сонгуульд МАН, АН аль нь ч хол явахгүй дээ.
2020-01-10
иргэн:
ХҮҮЕЭЭ ЭРХЭМҮҮДЭЭ !!!!!! ТЭТГЭВЭР ТЭГЛЭНЭ ГЭСЭН ЗӨВЛӨМЖ ЯАСАН ВЭ?????? ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН НЭГ ХЭСГИЙГ ЧӨЛӨӨЛЖ ӨГНӨ ГЭЭГҮЙ ШҮҮ. ЮМНЫ УТГЫГ АЛДАГДУУЛЖ ЮУ Ч БИШ БОЛГОХ ЮМ. ҮНЭХЭЭР ЭЭ ЧААВААС ДАА ГЭСЭН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧЭЭ
2020-01-10
Зочин:
Энэ асуудлыг бүр болих хэрэгтэй.3 өндөрлөг ард түмнээсээ уучпал гуйгаад болих хэрэгтэй.Нийгмийн ядуурлын асуудлыг ул суурьтай шийд,битгий сонгуулийн шоу болго!!
2020-01-10
Болдбаатар:
Ахмадуудаа битгий ялгаварлан гадуурхаач ээ.Адил тэнцуу хувааж егееч. Тэднийг битгий хагаралдуулаач
2020-01-10
Zandanshatar ymar Owoo hvv weee??:
Minii hvv adilhan ahmaduudaa yalgawarlaad hol ywah hvv bnaaa gaihamshigtai uhaantai
2020-01-09
Юун ваучер вэ? Тэгээд бас 21 онд гэнэ шүү. Тэгээд тэр нь бас ваучер гэнэ шүү. Ахмадуудыг тэгж хуурч болохгүй ээ.
2020-01-09
Зочин:
Өгвөл тэгш бүх ахмадад өг
2020-01-09
ZOCHIN:
IRGED EE YLGAVARLAN GADSUURHALTIIG ERUNHIILUGCH ,MAN HOER HIIJ BGAASHUU.ZEEL AVAH UCHRAA CH MEDEHGUI HUGSHCHUUL BGAASHUU...
2020-01-09
Шударга ёс алдагдлаа:
Эх орныхоо хишгийг энэ тэнцүүхэн өгөхөд энэ УИХ кармаанаас авахгүй биздэ үндсэн хуулиа зөрчөөд байна өгвөл энэ тэнцүүхэн өг өгөхгүй бол бүр больчих. Зарим гишүүд таг дүлий юм шиг суугаад байдаг нь гайхамшиг
2020-01-09
Uynga:
Hytaduud herbee uruu tuluhgvi bol gazar nutgaas chini abna gebel mongolchuud ingej baritsaj bgaa shigee mungu handiblah bolbuu
2020-01-09
зочин:
өгвөл өгөх шиг өгсөн дээрдээ. 2 хуваагаад ч гэсэн:
2020-01-09
mongol eej:
bi huuhduuddee daraa bolohguin tuld tetgeveriin zeel avahaas aidag baisan min minii aldaa bolloo. bi yamar azgui emgen ve tur zasagiin min shiidver ni hurts mergen baih boltugai.
2020-01-09
Занданшатарыг гайгүй юм болов уу гэж бодсон банзансандал байна ш дээ.
2020-01-09
saraa:
tetgeveriin zeel avaagui minii eejiin hohi uu, ene mash tom teneglel.
2020-01-09