ЖДҮ-гийн золиоснууд “үг”-ээ хэлээд эхэлжээ
2020-01-10

УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялж, төр, засгийн эрхийг дангаар барьж ирсэн МАН-д хоёр том асуудал бий. МАН-ын хувьд “шүдний өвчин”, бусдын тухайд муухай “хэрэг” юм.

 

 

Эхнийх нь 60 тэрбумын бичлэг, хоёр дахь нь ЖДҮ-гийн хэрэг юм.

 

60 тэрбумын бичлэгийн асуудал хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, сүүлд нь 2019 оны аравдугаар сарын 31-нд шүүхээр шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хэргийг прокурорт буцаасан.

 

ЖДҮ-гийн хэргийг шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд анхан шатны шүүхэд болж, хэргийг мөн прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Энэ хэрэг шүүхэд шилжээгүй байна.

 

Уг хоёр асуудлын тухайд ижил төстэй байдлаар шийдэгдээд байгаа юм.

 

Юу гэвэл 60 тэрбумын бичлэгт дуу хоолой нь гардаг, тухайн үед байсан дөрвөн хүний хоёр нь шүүхэд очсон. ЖДҮ-гийн хэрэг ч ялгаагүй. МАН-ын хамааралтай УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга, намын удирдах албан тушаалтнууд зэрэг МАН-ын аппарат, төр засгийн албан тушаал хашдаг 40 гаруй хүний нэр яригдсан. Харин хэрэг болж шүүхэд очиход ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван албан тушаалтан буруутан болсон байв.

 

Угтаа 60 тэрбум, ЖДҮ-гийн хэрэгт золиоснууд шүүхэд очоод байна гэсэн үг.

 

Энэ хооронд 60 тэрбумын бичлэгийн золиос болсон эрхмүүд ямар нэг мэдэгдэл хийж, энэ тэрийг яриагүй байна. Харин ЖДҮ-гийн золиоснууд “үг”-ээ хэлээд эхэлсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм.

 

Сайд асан Б.Батзориг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна. Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа” гэж байсныг “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.

 

Гэхдээ Б.Батзориг “үг”-ээ хэлэхгүй байгаа аж. Харин уг хэргийн золиоснууд буюу ЖДҮХС-гийн ажилтнууд хууль хяналтын байгууллагынханд “юм” яриад эхэлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээллээр тэднийг УИХ-ын гишүүд өрөөндөө дуудаж дарамталдаг, утсаар ярьж шахдаг, мессеж бичиж сануулдаг, сайдынх нь нэрийг барьж шахдаг зэргээр зээлээ “дэмжүүлдэг”  байсан талаар мэдүүлжээ. Ингэж шахалт үзүүлдэг байсан эд мөрийн баримтууд ч хууль хяналтын байгууллагынхны гарт орсон байгаа юм.

 

Тухайлбал, нэг хэсэг нь “…Та нар санаатайгаар миний хэлсэн компанийг буруу бүртгэсэн шүү”, “Ирж уулз, холбогд”, “Сайд чинь болно гээд байхад та нар яагаад болгохгүй байгаа юм бэ” гэх зэргээр загнадаг, нөгөө нэг нь худалдааны төвийн павильонууд барьцаалж байгаад хэдэн зуун сая төгрөг авсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Ийм л увайгүй хулгайч хувалзнууд одоо малийтлаа инээчихсэн дахиад сонгогдох гээд гөлөн гөлөн хийгээд үлгэрээ яриад явж байна шүү цаагуур чинь, зарим нь үр хүүхдээ хэмжээгүй эрхт хаан шг дэвшүүлнэ ч гэх шг, үе улиран идүүлэх юм байхаа бид чинь
2020-01-10
Ksa:
Мөнхбат, Бямбацогт, Болорчулуун, Чойжилсүрэн, Баатарбилэг, Дамба-Очир, Хаянхирваа, Энхтүвшин, Тэрбишдагва, Ундраа, Цогзолмаа, Амарзаяа, Ундармаа, Нямбаатар, Су.Батболд, Даваасүрэн, Номтойбаяр, М.Энхболд мэтийн хорчин, поп, шантаажчин, гажиг нар холхон л байгаасай.
2020-01-10
ТЭМЦЭГЧ:
ХАХА МАН СОНГУУЛИАР ӨЛСӨГЛӨН ГИШҮҮДЭЭ ДАГУУЛЖ ОРЖ ИРСНЭЭС БОЛЖ УЛСЫН САН ХӨМРӨГ ХООСОРХОД ХҮРСЭН НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ НИЙГЭМИЙН ШААРУУДИЙГ ОЛЬЕ ГЭВЭЛ МАНЫ ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ..ТЭНД ОЛОН ЗУУН МЯНГААРАА АМАА АНГАЙГААД Л БАЙЖ БАЙНА. МОНГОЛД ТӨРӨӨС ХУЛГАЙЛАГЧИДААР ДҮҮРСЭН ГАЗАР БОЛ НАМ ЮМ.. ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИДДАА ШИЙТГЭХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ.. ҮҮНИЙГ ТЭНЭГ ХҮН Ч ОЙЛГОНО.. ҮҮНИЙГ ГАНЦХАН АРДЫН ШҮҮХ БАЙГУУЛЖ БАЙЖ ШИЙДЭЖ ЧАДНА
2020-01-10
Nam bus irgen:
Mongol uls yagaad hugjihgui baigaagiin gants shaltgaan ni huvalznuud hachignuud hulgaichuud hanaj tsadahgui baigaad l gol uchir ni baigaa yum.
2020-01-10