Монголоос сүүлийн 10 жилд тохиогоогүй олноор зээр нүүдэллэжээ
2020-01-10

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Өвөр Байгал руу  зээр хамгийн ихээр нүүдэллэсэн тохиолдол бүртгэгдсэн гэж Оросын Байгаль орчны яамны хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол улсаас 50 мянга орчим зээр хил дамнан нүүдэллэжээ. 

 

"2019 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхэн хүртэл Өвөр Байгалын өмнөд хэсэг рүү зээр олноор нүүдэллэсэн тохиолдол бүртгэгдсэн. Энэ удаад өмнөх нүүдлээс их байсан бөгөөд 50 мянган зээр хил дамнаж нүүдэллэсэн. Хамгийн сүүлд, зээрийн сүрэг олноор нүүдэллэсэн тохиолдолл 2010 оны өвөл ажиглагдаж байв " хэмээн ОХУ-ын Байгаль орчны яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Монголын тал нутгийн үнэт баялаг бол цагаан зээр. Тал нутгийн Экосистемийн тэнцвэржүүлэгч унаган амьтан. Мэнэнгийн талд зээр амьдарч байх нөхцөлгүй болгож газрын тос ухаж, газрын тосны зам тавьж байна. Тэнд ажиллаж байгаа хятад компаниуд зээрийг нутгаас нь дайжуулах ажлыг хамаг хүчээр хийсээр байгаа... алах, үргээх, хөөх гм... учир нь цагаан зээрээс дамжиж малын гоц халдварт өвчин гарч хорио цээр тогтооно тэдний ажил зогсоно гэж айдаг. Бас нэг асуудал УБ - Чингис хот - Чойбалсан хот засмал замаар холбогдсон. Гэтэл Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр сумын нутгаар зээрийн нүүдэл дайрдаг газруудад нүүдлийн ногоон гарц бий болгож өгөөгүй. Зээр зам гарч нүүдэлч чадахгүй болсон. Тэгээд хойшоо дайжиж байна. Мэнэнгийн тал, Тусгай хамгаалалттай Тосон Хулстай, Яхь нуур, Монгол дагуурын бүсэд баячуудын отрын адуу ихээр орж өвөлжиж бүүр байнга маллаж байдаг болсоор удаж байна. Зээр нутаг бэлчээрээр хавчигдаад аргаа ядаж Орос руу нүүдэлж байна. Монголчууд биднээс болж эх нутаг, тал нутгаасаа дүрвэж байна.
2020-01-10
иргэн:
НЭг өвс тэжээл дутсан , 2-т эрээний хил дээр бгаа Монголчууд сэтгэл муутай учраас машин зам дагаад урагш гарчихаж бхад ЯМАР Ч раг хэмжээ аюдаггүй юм бна лээ шүү дээ ИЙМ хил гаальтай бхад ХИлээр хүн, амьтан гарах юу ч биш юм дөөөөөөөөө Тэр алга болсон хүүхдийг анзааралгүй л гаргачихсан, амьд уу үгүй юу бүү мэд
2020-01-10