Дэлхийн банк: Дэлхий ээлжит өрийн хямралын босгон дээр ирсэн
2020-01-10

 

Сүүлийн 50 жилийн хугацаанд өр дээд хэмжээндээ хүртэл өсч байгаагийн улмаас өрийн шинэ хямрал үүсэх магадлал нэмэгдэж байгаа талаар Дэлхийн банк мэдэгджээ. 

 

Тус банкны шинжээчид дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийн талаарх хоёр жилийн тайландаа  сүүлийн 50 жилд өрийн хуримтлалын дөрвөн давалгаа гарсан гэдгийг онцолсон байна. 

 

Энэ удаагийн давалгаа 2010 онд эхэлсэн бөгөөд 1970-аад оноос хойших "хамгийн том, хурдан, өргөн цар хүрээтэй"-д тооцогдож байгаа аж. 

 


Шинжээчдийн дүгнэснээр, дунд хугацааны ирээдүйд бага хүүг хэвээр хадгалах нь өрийн өндөр түвшинтэй хлбоотой зарим эрсдлүүдийг зөөлрүүлэх гэнэ. Гэхдээ өрийн хуримтлалын өмнөх гурван давалгаа хөгжиж буй олон орнуудад болон зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлж буй орнуудад санхүүгийн хямралыг бий болгосон гэдгийг шинжээчид онцолжээ. 

 

Дэлхийн банкны мэдээлснээр 2018 онд дэлхийн өр ДНБ-ий  230 хувь болж дээд түвшинд хүрсэн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин