Трамп Ираны эсрэг хүч хэрэглэх эрхгүй боллоо
2020-01-10

 

Хууль тогтоогчдын зохих зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг зэвсэгт хүчин ашиглах асуудлаарх Трампын бүрэн эрхийг хязгаарласан тогтоолыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим гаргасан талаар ВВС мэдээллээ. 

 

Санаачилгыг 224 гишүүн дэмжиж 194 нь татгалзсан байна. Энэ тогтоолын дагуу Америкийн захиргаа Конгрессоос зохих зөвшөөрөл аваагүй эсвэл "АНУ руу зэвсэгт дайралт гарахгүй " бол Ираны эсрэг болон тус улсын нутаг дэвсгэр дээр цэргийн ажиллагаа эхлүүлэхгүй байх үүргийг Ерөнхийлөгч хүлээж байгаа юм.

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын гурванд шилжих шөнө Багдадын нисэх буудал орчимд АНУ цохилт өгч, Ираны тусгай хүчний командлагч Касем Сулеймани генерал амиа алдсаны дараа Ираныг тойрсон нөхцөл байдал хүндэрсэн.

 

Энэ үйл явдлын хариуд Тегеран нэгдүгээр сарын найманд шилжих шөнө Ирак дахь Америкийн цэргийн баазуудыг пуужингаар харвасан юм.

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин