Биен дээр шалтгаангүй хөхрөлт үүссэний шалтгаан байж мэдэх 7 асуудал 
1-11

 

Ямар ч шалтгаангүй биен дээр хөхрөлт гарсан байх нь элбэг. Харин энэ нь эрүүл мэндийн талаар бидэнд өгч буй дохио гэж эмч нар үздэг. Адме.ру цахим хуудас эдгээр хөхрөлтүүд ямар шалтгааны улмаас гардгийг эмч мэргэжилтнүүдээс тодруулан нийтлэснийг орчуулан хүргэж байна. 


1.ЭМ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭСНИЙ УЛМААС


Цусанд нөлөөлдөг эм бэлдмэл уусны улмаас бага зэрэг болон тод илэрсэн хөхрөлтүүд үүсч болзошгүй. Антидепрессант, астмыг эмчлэх, үрэвслийн эсрэг, төмөр агуулсан эм бэлдмэлүүд хэрэглэснээр ийм хөхрөлтүүд үүсэх боломжтой гэнэ. 
Эм уух үед арьсан дээр аливаа өөрчлөлт анзаарагдвал нэн даруй эмчид хандаарай. 

 

2. ЦУСНЫ ӨВЧЛӨЛ 


Гэнэт хөхрөлт үүсвэл цус болон судасны өвчлөл байж мэднэ. Тиймээс биен дээр хөхрөлт үүсэх болон  хөл өвдөх, хавдах, буйлнаас цус гарах, биен дээр жижиг хөх толбууд үүсэх, хамраас цус гарах зэрэг бусад шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй. 


3. ТЭЖЭЭЛИЙН БОДИСЫН ДУТАГДАЛ


Аминдэм бас дахин аминдэм. Хүүхдүүдээ аминдэм хангалттай хэмжээгээр авч байгаад нь бид байнга анхаардаг хэрнээ өөрсдийгөө мартчихдаг. Таны бие дээр гэнэт л хөх толбонууд гарч эхлэвэл амин чухал бодисууд дутагдсы шинж. 


В12 аминдэм цус төлжихөд, К аминдэм цусны эргэлт, харин С аминдэм шинэ эд эс үүсэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн Р аминдэм нэн чухал бөгөөд энэ аминдэм дутагдвал коллаген боловсруулалт зогсож, судасны хана нимгэрдэг.  Гэхдээ та витаминжуулалт хийх гэж яараад хэрэггүй, нэн тэргүүнд хоол хүнсэндээ анхаараарай. Р аминдэмийг ногоон цай, алим, хулуу,  сармис нөхдөг бол К аминдэм гадил, өндөг, самар, загас, харин В12 аминдэм үхрийн элэг, загас, бяслаг, ногоон салатанд агуулагддаг. 


4. ХҮЧНИЙ БЭЛТГЭЛ, ХҮНД ЗҮЙЛ ӨРГӨХ 


Хүнд зүйл өргөх нь хөхрөлтийн хоёрдогч шалтгаан болдог. Хялгасан судас хэврэг тул хэт их биеийн ачааллыг дийлдэггүй. Улмаар эрүүл судаснууд ч хагарах нь элбэг. Хүүхдүүд ч ийм асуудалтай тулгардаг. Хэт хүнд цүнх үүрснээс биенд ачаалал өгч судаснууд хагарах эрсдэлтэй.  Ийм шалтгаанаар судас хагарах нь аюулгүй гэж үздэг ч өөрийн хүчинд таарсан ачааллыг өгөх нь зүйтэй.


5.ГОРМОНЫ ДУТАГДАЛ 


Гормоны дутагдал нь хөхрөлт үүсэх үндсэн шалтгаануудын нэг. Сарын тэмдэг зогссон үед, гормоны эм уухад болон жирэмсэн үед ийм шалтгаанаар хөхрөлт үүсч болзошгүй. 

 

6. НАСНЫ ӨӨРЧЛӨЛТ 


Эмч нарын өгүүлснээр насны өөрчлөлт буюу хялгасан судасны элэгдлээс болж хөхрөлт үүсдэг гэнэ. Нас ахихын хэрээр эд эсийн уян хатан чанар буурдаг тул судасны систем сулардаг байна. 


7.ЧИХРИЙН ШИЖИН 


Чихрийн шижин цусны эргэлтийн явцад сөргөөр нөлөөлдөг тул хөхрөлт үүсэх нь элбэг байдаг.  Эмч нарын зөвлөснөөр хөхрөлт үүсэх нь чихрийн шижин өвчин эхэлж буйн шинж тэмдэг байж болзошгүй тул эмчид хандах шаардлагатай гэнэ. Түүнчлэн ам цангах, шарх хурдан эдгэхгүй байх, амархан ядрах, хараа муудах, арьсан дээр цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл чихрийн шижин өвчин байж болзошгүй тул эмчид хандахаа хойшлуулж хэрэггүй. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин