ОУВС: Монгол Улс гэрээгээ зөрчиж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 231 мянган иргэний тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулан ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна. Эрх баригчдын популист амлалт ДНБ-нд эзлэх өрийг 2 хувиар нэмж (одоо манай улсын нийт өр 22.6 их наяд төгрөг байна), инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна" гэсэн мэдэгдэл гаргажээ.
2017 оноос манай улсын ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, төсвийн сахилга батыг барих үүргийг хүлээж ирсэн билээ.
Эх сурвалж: reuters.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ