Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

img

 

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 11-ний 12 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Алтайн өвөр говь  болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ч.САЙХАНБИЛЭГ:
100 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ БАТЛУУЛАХ ГЭЖ САНААРХААД(ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙНХ НЬ ХӨРӨНГӨ ГЭСЭН ШҮҮ) 33 ИХ НАЯД ДЭЭР ТОГТСОНДОО (ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХ НЬ НЭР ДЭЭРХ ХӨРӨНГӨ НЬ). АВИЛГАЧИД ҮНЭХЭЭР АЙМААР БАЙГАА БИЗ.
2020-01-12
САЙХАНБИЛЭГ:
100 ИХ НАЯДЫН ХӨРӨНГӨ БАТЛУУЛАХ ГЭЖ САНААРХААД(ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ГЭСЭН ШҮҮ) 33 ИХ НАЯД ДЭЭР ТОГТСОН ШҮҮ(ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХ НЬ НЭР ДЭЭРХ ХӨРӨНГӨ НЬ). АВИЛГАЧИД ТЭХЛЭЭР ҮНЭХЭЭР АЙМААР БАЙГАА БИЗ
2020-01-12