Ургаа мод мөргөсөн ослын улмаас хүний амь эрсэджээ
7 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

 

Ургаа мод мөргөсөн зам тээврийн ослын улмаас хүний амь эрсэджээ.

 

Тодруулбал Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Буянт голын бага гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 1.5 км/ “Тоёото рамбо” загварын автомашин ургаа мод мөргөсөнөөс автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага 2020.01.12-ны шөнийн 03:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан  04:00 цагт очиж 15 минут ажиллаж иргэн Х /41 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин