Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгссөн гэдэг ташаа мэдээлэл

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгссөн тухай мэдээлэл өчигдөр /2020.01.12/ цахим сүлжээгээр цацагдсан. Гэвч энэ нь ташаа мэдээлэл болохыг эх сурвалж хэллээ.

 

Түүний хэвлэлийн төлөөлөгч "Г.Пүрэвбат ламыг нас барсан тухай ташаа мэдээлэл яваад байна. Батжаргал гэдэг хѳрѳг зураач нас барсантай андуурсан бололтой" хэмээн мэдэгдлээ. 

 

Г.Пүрэвбат нь бурханы хөрөг зурдаг бөгөөд Дүрслэх урлагийн дунд сургуулийг монгол зургийн мэргэжлээр төгсөж, Энэтхэгийн Дарамсалд гурван жил шавилан суралцсан МУУГЗ цолтой нэгэн юм. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дашрамд мэдээллэхэд тэрбээр 2017 онд урлах ухааны онолын цуврал номоо гаргасан бөгөөд номын нээлтэд зориулсан үзэсгэлэнг Төрийн түүхийн музейд дэлгэж байлаа. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр цуврал номыг монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж буй талаараа хэлсэн. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ