Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ
1-13

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харъяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв.

 

Монгол бөхийн өргөөнд ням гаригт болсон тус барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм. Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү бөхийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн түүхтэй. Харин улсын гарьд И.Доржсамбуу гурван түрүү, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат нар тус бүр хоёр түрүү авч байжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
одооний аварга арслангууд 30 нилээн гарцгаасан иймээс залуучууд зоригтой сайн үзэх хэрэгтэй томчуудийг барилдана гэж хүлээгээд хэрэггүй тэд ч залуучуудийг барахгүйгээ мэдээд барилдаргүй бгаа
2020-01-13
Zochin:
Ene jil er ni zaluuchuud gaigui yavah niguurtai bn shuu. Shine ue turen garch irj bn
2020-01-13
ene:
ЭНЭ ЖИЛИЙН СОНГУУЛИЙН ӨНГӨ ТӨРХИЙГ ХАРУУЛЛАА
2020-01-13