Энэтхэг Монгол Улсаас коксжих нүүрс худалдан авах хэлэлцээ хийж байна
1-13

 

 

Энэтхэг улсыг цөөн хэдэн орноос  коксжих нүүрсний хамааралтай байдгийг бууруулахын тулд  Монгол болон ОХУ-тай коксжих нүүрсний импортын хэлэлцээр хийж байгаа талаар  Газрын тосны сайд Дхармендра Прадхан мэдэгдсэн талаар The Economic Times мэдээллээ.

 

Тус улс 2030-2031 онд 300 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн тул гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлохоор төлөвлөж байгаа аж.

 

"Энэтхэг улс Австралиас коксжих нүүрс импортлодог. Гэхдээ Монголд ч сайн чанарын коксжих нүүрс бий. Бид ийм нүүрсийг боломжийн үнээр худалдан авах зорилготой байгаа. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ хийж байна" хэмээн Прадхан бямба гаригт мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг улс Оросын "Восточный" боомтоор дамжуулан нүүрс импортлох хувилбарыг авч үзэж байгаа гэнэ. Түүнчлэн Оросын эрх баригчидтай хэлэлцээ эхлүүлсэн бөгөөд коксжих нүүрсний тал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Enetheg bas yagaad manaihiig shoglood baidag yum Bol. Bodvol Orost doli shaaj baigaa uym baihdaa.
2020-01-18
ККК.... ЭНЭТХЭГТ НҮҮРС ЗАРХЫМ БИЗ ДЭЭ.... ДЭЛХИЙГ ТОЙРООД ОЧИХ НЬ Л ДЭЭ
2020-01-14
Muugii:
Saihan medee bna ajil bolgoh heregteie
2020-01-13