Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын шүүх хурал хойшиллоо
7 өдөр

 

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаад буй Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох шүүх хурал дахин хойшиллоо.

 

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.01.13-ны 10.00 цагт эхэлсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Энэ балай сдаг байдаг газарт хурдан хийгээд цагаан махыг нь эргүүлээч.
2020-01-14