Австрали: Байгалийг нөхөн сэргээхэд 34.5 сая ам.доллар зарцуулна
2020-01-13

 

Ойн түймрийн дараа онгон байгалийг нөхөн сэргээхэд зориулан Австралийн Сангийн яам 34,5 сая ам.доллар зарцуулна гэж Сангийн сайд Жош Фрайденберг Твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. 

 

"Ойн түймрийн дараа онгон байгалийг хамгаалах ажлыг нэн даруй эхлэхийн тулд анхдагч санхүүжилт болох 50 сая австрали доллар /34,5 сая ам.доллар/ гаргана" хэмээн Фрейденберг мэдэгдсэн байна. Байгалийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг зохих мэргэжилтнүүдээс бүрдсэн бүлэг боловсруулах аж.

 

Энд дуулгахад, 2019 оны намраас эхлэн асч буй ойн түймрийн улмаас Австралид нэг тэрбум гаруй амьтан үрэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гал түймэр 8,4 сая ой, 2000 орчим байшин сууцыг устгасан бол байгалийн гамшгийн улмаас 27 хүн амиа алджээ. 

 

Австралийн зүүн өмнөд болон дорнод эрэг бүхэлдээ шатаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин