Өмнөд Солонгост залуусын дунд ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр байна
2020-01-13

Сүүлийн долоон жилийн турш Өмнөд Солонгост 25-29 насны ажилгүйчүүдийн түвшин хамгийн өндөр байгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаанд онцолжээ. 

 

Судалгаанд нийтлэгдсэн мэдээллээр,  Өмнөд Солонгост 25-29 насны залуусын дунд ажилгүйдлийн түвшин 21,6 хувь байгаа нь дээрх байгууллагын 36 гишүүн орон дундаас хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.

 

Энэ үзүүлэлтээрээ Өмнөд Солонгосын араас Дани улс багтсан бөгөөд энэ улс дахь залуусын ажилгүйдлийн түвшин 19,4 хувь байна. Харин Мексик улсын энэ үзүүлэлт 18,2 хувьтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигджээ. АНУ-д залуусын дундах ажилгүйдлийн түвшин 13 хувь, Японд 12,6 хувь, Германд 13,3 хувь байгаа аж.

 

Судлаачдын таамагласнаар Өмнөд Солонгост залуусын ажилгүйдэл их байгаа нь залуус томоохон компаниудад ажилд орохыг эрмэлздэгтэй холбоотой гэнэ. Харин энэ улсын томоохон компаниуд хангалттай туршлагагүй залуу мэргэжилтнүүдийг ажилд авах нь ховор байдаг юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хохь чинь шдээ дуракууд,...нээх офисд сууж амар ажил хийх гээд...манай зарим залуучууд ч ялгаагүй тиймэрхүү хандлагатай залуус бгаа шүү, ажил хүнийг голохоос хүн ажлыг голохнүй шүү
2020-01-14