Макао улс шилдгүүдээ шагнажээ
1-14

 

Мөрийтэй тоглоомын төв Макао спортыг ч дэмжих нь бий. Өнгөрөгч баасан гаригт Макаогийн спортынхон 2019 оны ажлаа дүгнэж, тамирчид, дасгалжуулагчдаа урамжуулсан хүлээн авалтыг хийжээ. Өнгөрсөн оны үр дүнгээр нь 23 спортын төрлийн 60 тамирчин, 29 дасгалжуулагчдад нийт 10 сая патака (ойролцоогоор 1,2 сая ам.доллар)-гийн мөнгөн шагнал хүртээсэн байна.

 

Макаогийн засаг захиргааны спортын албаны тэргүүн Пун Вень Кун, Макаогийн олимпийн хорооны ерөнхийлөгч Чарльз Хо нар шагналын чекийг гардуулж, амжилт хүсэв. Хүлээн авалтын үеэр Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн шинэ төвийн танилцуулгыг мөн үзүүлсэн байна.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин