Иран дахь нөхцөл байдал дахин хурцадлаа
2020-01-14

 

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад энэ сарын гуравны өдөр АНУ-ын цохилтын улмаас амиа алдсан Касем Сулеймани генералыг терроризмтой хийх тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн одонгоор нэхэн шагнасан талаар Ираны "Тасним" агентлаг мэдээллээ. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Ираны хувьсгалыг хамгаалагчдын корпусын генералыг хөнөөсөн нь бүс нутаг дахь нөхцөл байдлыг хурцатгасан. Иран улс Пентагоныг алан хядах байгууллагуудын жагсаалтад оруулсан бол Тегеран болон бусад хотуудын оршин суугчид дахин жагсахаар бэлтгэж байна. 

 

АНУ, Ираны харилцаанаас үүдэлтэйгээр Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан үед гал дээр тос нэмсэн үйл явдал нь Украины онгоц сүйрсэн явдал байлаа. Энэ онгоцыг техникийн шалтгаанаас сүйрсэн гэж Ираны тал мэдээлж байсан ч иранчууд пуужингаар сөнөөсөн гэх тагнуулын мэдээлэл байгааг олон улс зарлаж, улмаар Иран зорчигч тээврийн онгоцыг андуурч сөнөөснөө хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан нь Ираны ард түмний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав.

 

" Бид Америктай дайтах нөхцөлд байсан, одоо ч ийм нөхцөлд байна. Энэ үндэстний цэргүүд болох бид энэ ард түмэндээ үнэнч. Онгоцны сүйрэл болсон энэхүү эмгэнэлт явдлын гэрч байсны оронд тэр онгоцонд сууж, сүйрэн, шатах нь илүү дээр байх байсан гэдгийг бурхны нэрээр андгайлъя. Амьдралдаа хэзээ ч ийм ичгүүртэй байдалд орж байсангүй. Хэзээ ч. Бид алдаа гаргасан, энэ алдааны улмаас нутаг нэгтнүүд минь амиа алдсан, гэхдээ энэ зориудын үйлдэл биш. Бид хүлцэл өчиж, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна" хэмээн Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч Хосейн Салами мэдэгдсэн юм. 

 

Гэвч түүний энэ уучлалтыг хэн ч хүлээн авахыг хүссэнгүй. Бямба гаригт Иран буруугаа хүлээсний дараагаас л тус улс даяар онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагдсаар байна. Харин Тегеранд Британийн ЭСЯ-ны гадаа нутгийн оршин суугчид Британийн дипломат төлөөлөгчийн газрыг хаах, элчин сайд Роберт Макэйрийг нутгаасаа гарахыг шаардан жагссаар байгаа юм.

 

Мөн ийнхүү Иран даяар жагсаал эсэргүүцэл өрнөж буй үед Британийн дипломатыг олон нийтийг турхирсан гэсэн үндэслэлээр саатуулсан ч 15 минутын дараа сулласан байна. Мөн үүний дараа Ираны Гадаад хэргийн яаман дээр түүнийг дуудан, албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ. Ираны эрх баригчид баруунызарим орон Засгийн газрын эсрэг жагсаалыг гаднаас удирдахаар оролдож байна гэж үзэж байгаа юм. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр жагсагчид дунд зэвсэгтэй хүмүүс ажиглагдах болсон бөгөөд үүнийг Цагаан ордны тэргүүн ч баталжээ.

 

Ийнхүү Британийн элчин сайдыг саатуулсны дараа Германы канцлер Ангела Меркель болон Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар энэхүү үйл явдал нь олон улсын эрхзүйг зөрчиж байгаа хэрэг хэмээн эдэгдсэн байна. Харин Британи Ираны дотоод хэрэгт оролцож байгаа гэж буруутгасныг үл хайхарсан бөгөөд үүний оронд онгоц сүйрсэн хэргийг нарийвчлан судлах шаардлагатайг сануулжээ. Мөн ижил мэдэгдлийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хийлээ. Тэрбээр онгоцны сүйрэлд буруутай хүн бүрийг хариуцлагад татна хэмээн мэдэгдсэн юм.

 

Трамп ДАЙН зарлахгүй ч энх тайван амласангүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Танай байгуулагийг тагнуулд мэдэгдмээр юм бн да. Цаана нь хүн худалдах сүлжээ ч байж мэдэх юм бн.
2020-01-16
Аsat:
Hagas buurtei hun
2020-01-15
Asat:
Б ө ө р г v й хvн. Шvvлтvvргvй мотор. Б ө ө р н и й дутмагшил. 1 б ө ө р н и й vнэ 780.000. Хагас, загас болсон эрvvл мэнд хэзээч эргэж ирэхгvй.
2020-01-15
Asat:
Б ө ө р г v й хvн. Шvvлтvvргvй мотор. Б ө ө р н и й дутмагшил. 1 б ө ө р н и й vнэ 780.000. Хагас, загас болсон эрvvл мэнд хэзээч эргэж ирэхгvй.
2020-01-15
Бат:
Хэдээр авахын?
2020-01-15
DR. ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
2020-01-14
Зочин:
Танай байгуулагийг тагнуулд мэдэгдмээр юм бн да. Цаана нь хүн худалдах сүлжээ ч байж мэдэх юм бн.
Аsat:
Hagas buurtei hun
Asat:
Б ө ө р г v й хvн. Шvvлтvvргvй мотор. Б ө ө р н и й дутмагшил. 1 б ө ө р н и й vнэ 780.000. Хагас, загас болсон эрvvл мэнд хэзээч эргэж ирэхгvй.
Asat:
Б ө ө р г v й хvн. Шvvлтvvргvй мотор. Б ө ө р н и й дутмагшил. 1 б ө ө р н и й vнэ 780.000. Хагас, загас болсон эрvvл мэнд хэзээч эргэж ирэхгvй.
Бат:
Хэдээр авахын?