ОСКАР: "Жокер", "Паразит" зэрэг бүтээлүүд "Шилдэг кино" нэр төрөлд дэвшлээ
2020-01-14

 

Америкийн кино академи 2020 оны Оскарын шагналд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг Твиттер хуудсандаа нийтэлжээ. 

 

Энэ оны Оскарын "Шилдэг кино" нэр төрөлд "Жокер", "Ирланд хүн", "Жожо туулай", "Паразит", "Бяцхан эмэгтэйчүүд", "Форд Ферраригийн эсрэг", "Гэрлэлтийн түүх", "1917", "Холливудад нэг удаа" гэсэн кинонуудыг дэвшүүлсэн байна.  

 

"Шилдэг найруулагч"-ийн төлөө Квентин Тарантино, Мартин Скорсезе, Тодд Филлипс, Сэм Мендес, Пон Джун-Хо нар өрсөлдөх бол "Шилдэг эмэгтэй жүжигчин" нэр төрөлд  Скарлетт Йонханссон, Шарлиз Терон, Рене Зельвегер, Сирша Ронан, Синтия Эриво нар нэр дэвшжээ. Харин "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд Антонио Бандерас, Леонардо Ди Каприо, Хоакин Феникс, Адам Драйвер, Жонатан Прайс нар нэр дэвшсэн байна.

 

Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын төлөө Брэд Питт, Том Хэнкс, Энтони Хопкинс, Аль Пачино, Жо Пени нар өрсөлдөх бол шилдэг эмэгтэй туслах дүрд Скарлетт Йоханссон, Флоренс Паг, Марго Робби, Кэти Бэйтс, Лора Дерн нар нэр дэвшжээ.

 

Америкийн кино академийн Оскар шагнал гардуулах ёслол ирэх сарын есний өдөр Лос-Анжелес хотноо болох юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин