Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байна
1-14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сар бүр орон нутагт ажиллаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, шийдвэр, хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэдэг юм. Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болгов. 

Аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.  5388 өрх, 17500 орчим хүн амтай тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 оноос хойш тасралтгүй нэмэгдэж, 2019 онд 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 92.5 хувийн биелэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээр байранд ордог гэсэн үг юм. Мөн  ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцууллаа. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээгээрээ Багануурын нүүрсний уурхайн дараа ордог. Жилдээ 1,7-1,9 сая тн нүүрс олборлож ТЭЦ-4-д нийлүүлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо аймгийн төвийн Сүмбэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтын дараа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Amarbayasaglan:
Hodood ahiuhan toirog huuvaarilj ogson.Popdoj tuuniigee amiluulah sanaatai hoorhii hodoonii borchuudiig Popdpj tarhiig ugaaj uned hurgeh sanaatai yavaa.Hodooniihniig hudal avahad hyamd bas tarhiig ni yaaj l bol yaaj ugaaj bolno gej onilood hun amiig toog hargalzahguigeer hodood toirog nem hair zalav bololtoi
2020-01-15
zahchin:
hoorhii ard bid chini Oyun-Erdene Huuk,Amarbayasaglan nariin derged sohor zoosnii ch unegui sh dee
2020-01-15
Иргэн:
Тэтгэврийн зээл тэглэнэ гэдэг маш тэнэг, буруу ажил болсон. Алдаагаа засах эцсийн боломж бол ҮХЦ бөйнх шүү
2020-01-14
Адьяа жанлав:
Ухаан гаргаж сайн ажиллаачээ дан захиргаадаад явахгуй дээ
2020-01-14
baihgui ee:
Ene hunees shahaad shahaad uls ornoo avaad yavchih uhaan garahgui ee!Sanasnii garz.Harin huviin aj ahuigaa bol pod hiilgedeg bololtoi yum bilee.
yu baihav dee:
Huukiin uhaan utashaa POPDOH, deer surjignees oor olgoh uhaan bagaa.Ih yum huseh hereggui.Harin ireh songuuliar uhaand ni tonirson bair olj ogoh l odoo chuhal
yu baihav dee:
Huukiin uhaan utashaa POPDOH, deer surjignees oor olgoh uhaan bagaa.Ih yum huseh hereggui.Harin ireh songuuliar uhaand ni tonirson bair olj ogoh l odoo chuhal
Доллар юаны ханшаа бариачээ ЕС өө. Ардууд чирэгдэнэ ш дээ
2020-01-14
novsh:
ахмадуудаа ялгаварласан поп. Овоо эр гэж бодсон эндүүрч би. Монгол хүн үнэгүй божээ та нар
2020-01-14