Онгоцыг пуужингаар харваж буйг харуулсан бичлэг хийсэн хүнийг саатуулжээ
1-15

 

Нэгдүгээр сарын наймны өдөр Тегеранд сүйрсэн онгоцыг пуужингаар харваж буй бичлэгийг хийн, олон нийтийн сүлжээнд дэлгэсэн гэх хүнийг Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус саатуулж, мэдүүлэг авч байгаа талаар FARS агентлаг мэдээллээ.

 

Урьдчилсан мэдээллээр, хэргийн нөхцөл байдлыг тодруулах үүднээс саатуулсан гэнэ. Түүнчлэн мөрдөн байцаалтын бүхий л үр дүнг Ираны олон нийтэд мэдээлэх ёстой аж.

 

Эргэн сануулахад,Украины агаарын тээврийн Boeing 737 онгоц Тегеранаас Киев чиглэн нислэг үйлдэхээр нисэх буудлаас хөөрснөөс хоёрхон минутын дараа сүйрсэн юм. Онгоц сүйрэх үеийн буюу онгоцыг пуужингаар харваж байгааг харуулсан бичлэг удалгүй олон нийтийн  сүлжээнд нийтлэгдэж байсан ч Ираны тал онгоцыг техникийн шалтгаанаас сүйрсэн гэж мэдээлж байлаа. Улмаар өнгөрсөн бямба гаригт Иран онгоцыг пуужингаар сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байв.  

 

Роухани: Онгоц сөнөөсөн нь уучилж болшгүй алдаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин