Киргиз: Улсынхаа тухай сөрөг мэдээллийг хориглох санал гаргажээ
2020-01-15

 

Киргизийн парламентын гишүүн Кубанычбек Жумалиев АНЭУ-ын жишгээр хэвлэл мэдээллийнхнийг улс оронд нь болж буй сөрөг мэдээллийг бичихийг хориглон, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цензур тавих санал гаргажээ. Энэ талаар Regnum агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, тэр дундаа гэнэтийн үйл явдал, төрөл бүрийн сөргөлдөөний талаарх мэдээллийг хатуу хянаж, хаах шаардлагатай гэж тэрбээр үзжээ. 

 

"Манайх ардчилсан улс. Гэхдээ бид бүгдийг ээлж дараалан мэдээлж,  зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэдийнэ хальсан мэт надад санагдаж байна" хэмээн Кубанычбек Жумалиев мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
гуцдаг үхэр вэ
2020-01-15