Ч.Улаан: Нэг ч аж ахуйн нэгжид мах экспортлох квот олгоогүй байна
1-15

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хятадын компаниас авлига авч мах экспортлох зөвшөөрөл олгосон, малчдын малын үнийг бууруулсан гэх үндэслэлээр огцруулах санал УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тайлбар хийлээ. Тэрбээр: 

 

-2020 оны мах экспортлох компанийн сонгон шалгаруулалт явагдаагүй байна. Сонгон шалгаруулах компаниудын саналыг ил тодоор зарлаад, материал хүлээж авсан. Энэ сонгон шалгаруулалтад зөвшөөрөлтэй бүх компани оролцох боломжтой. 20 гаруй компаниас бичиг ирсэн. 2019 онд 47 мах боловсруулах үйлдвэрийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж ажилласан. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мах боловсруулах үйлдвэр, цехүүд байна. Зарим хэсэг нь зөвхөн мах нядалгааны цех байгаа. Энэ үйлдвэр, цехүүдийн хичнээн нь гаднын үйл ажиллагаатай вэ? Дийлэнх нь хятадын хөрөнгө оруулагчтай компани. Хөрөнгө оруулагчдыг бурууутгах аргагүй. Хамгийн гол нь хууль, дүрмийн дагуу зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Болзлоо  хангасан байгууллагатай яам бодлогын гэрээ байгуулж ажиллаж байгаа. Мах бэлтгэх гарал үүсэл тодорхой байх ёстой. Нөгөө талаар мал сүргийн бүтэцтэй уялдуулсан бодлоготой. ҮАБЗ-өөр зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд явагддаг. Мах экспортлох квотыг хуулийн дагуу олгож байгаа. Ингэхдээ махыг иж бүрэн боловсруулах шаардлага тавьж байгаа. Арьс шир, дайвар бүтээгдэхүү, цус, ясыг яаж боловсруулж байна гэдгийг хүртэл бид хянаж байгаа. Мах экспортлох зөвшөөрлийг хууль дүрэм, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага  хангасан аж ахуйн нэгжид олгож байна. Адууны мах их бэлтгэсэн байна. Урин дулаан орвол чанараа алдана. Үүнээс өмнө яаж борлуулах вэ гэдгийг бид яаманд шийднэ. Ингэхдээ эрүүл ахуйн шаардлагыг хатуу тавина хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Хэдэн аж ахуйн нэгжид  квот өгөх вэ?

 

-Хэдэн аж ахуйн нэгжид квот өгөх вэ гэсэн тоо байдаггүй. Махны квот олгодог. Мах экспортыг нэмэгдүүлнэ. 

 

-Малчдаас малыг нь зах зээлийн ханшаас доогуур үнээр авч байна гэсэн?

 

-Нэг малчнаас бэлтгэсэн махны дундаж үнийг бууруулаагүй. Энэ жил бид 20 мянган тонн мах нөөцөлнө. 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
УЛААН МАХ:
УЛААН МАХНААС БОЛЖ АСУУДАЛД ОРНО ШҮҮ. УЛААН ПҮРЭВДОРЖИД ЖААХАН МАХНЫ ЮМ ӨГЧИХГҮЙ ДЭЭ. ДАН ХАЛЬС ЯС ШИДЧИХЛЭЭР ЧИНЬ УУРЛЫ ШД
2020-01-16
zohin:
Huduu aj ahuin yamny Gantogtoh gedeg darga import, exportyn kovot zardag geh um?
2020-01-16
Zochin:
Ulaan Hyataduudad uilchilj baigaa ni unen shuu! Ene hulgaich hanaj tsadahgui hulgaich shuu! Doodoh ni bosohgui murtuu huuhemsgiig ni yaana.
2020-01-15
Улаан махны хэрэг л гарчих гээд байна уу даа.
2020-01-15
Раажив:
Монгол мах экспортлох чадавхи, чадамж байхгүй. Өнгөрсөн зун мах магнаг боллоо ш дээ. Хоёр хөрш үүнийг мэддэг харин Монгол өөрийгөө мэддэггүй. Иргэд өндөр үнээр махаа авч идэж байна. Малчинд яагаад үр ашиг нь очдоггүйг энэ төр гэ ж юм нь зохицуулмаар юм аа
2020-01-15
Насаараа Монгол Төрөөс зусалж амьдарсан:
Улаан гэгчид насаараа төрөөс зусалчихаад энэ улсад хийж бүтээсэн юм байна уу гэвэл юу ч байхгүй. Эхнэрээ сольж, дауны синдромтой хүүхдээ хяяж туслах хар царайтай хүүхэнтэйгээ сууж заваарсан. 2 дахь эхнэрийн дүү нарт үйлчилж Монголын төрийг золиосолж яваа Төрийн хир буртаг тэмбүү
2020-01-15
Nam bus irgen:
Hen ni unen yariad hen ni hudlaa yariad baigaag uneneer ni heleed ugdug ch boloosoi. Mongold unen gej bna uu?
2020-01-15
Тэнэг зөнөг хүүрээ чамайг махтай нийлүүлээд хужаа руу гаргавал таарна.
2020-01-15
haha:
BURUUGAA HULEDEG ULS TORCH MONGOLD BAIDAG UMUU, EDNII UGIIG SONSOJ SUUHAAR, 37 ONII CHEKISTUUDED TUSHAACHVAL AMAR, UCHIGGUI KKK
2020-01-15