Хичээлээ тасалж хулгай хийдэг байсан 13 настай хүүг илрүүлжээ
1-15

 

Орон байрны 40 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 13 настай хүүг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. 

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Сурагчдын амралт үргэлжилж буй энэ цаг хугацаанд ЕБС-ийн сурагчид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхад эцэг, эхчүүд анхаарал тавих ёстой. Харин сургуулийн амралт дуусч, хичээл орж буй үед сурган хүмүүжүүлэгч хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалтууд бий. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэх 13 настай М гэгч хүү хичээлээ тарсан цаг, эсвэл хичээлээ санаатайгаар тасалж гэмт хэрэгтнүүдтэй нийлж хэрэг, зөрчлийг үйлддэг болохоо хэлсэн" гэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг. ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

 

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

 

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Хулгайлсан эд зүйлд ихэвчлэн зурагт, гар утас болон бусад үнэ бүхий эд зүйлс байна. Эдгээрийг барьцаалан зээлдүүлэх төвүүдэд зарж борлуулж бэлэн мөнгө болгодог тухай хэлжээ. Эд зүйлсийн эзэмшигч болон зарим хохирогчид олдоогүй байгаа тул 2019 оноос хойш орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болсон иргэд Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандан шалгуулах боломжтой юм байна.

 

Мөн орон байрны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн өглөөний 08.30 цаг, оройны 18.00 цагийн үед буюу ард иргэд ажил хөдөлмөртөө явдаг цагт ихэвчлэн үйлдэгддэг болохыг албаныхан судалгаагаар тогтоожээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tsug hulgai hiiseg tomchuudvuruu taraj huuhed buruu zamaar oruulaad umhii nivshuud muruuruu hulgaigaa hiihgui
2020-01-18