Баянхошуунаас Хорооллын эцэст 16 минутад хүрэх агаарын дүүжин зам барина
1-16

 

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.

 

Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мерлин, Пома группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

 

Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин
Тог тасраад эсхүл эвдрээд өвөл агаарт гацвал ямар пооз барьж хөлдөхөө бодоорой. Хайрцаганд багтахгүй гай болцгоов
2020-01-17
Zochin:
Uvliin huitend teseh u?humuus shilen hulduusund suuhuu?
2020-01-17
agaariin metro um bishuu n chn odoo
2020-01-17
irgen:
zuv.manai nuhtsuld taarna.zamd mash ih mungu orno.ene huduuniihun undruus unana geed aij bgaa .hugjil meddeg hyn yumaa hiij bna duugyi bai ta nar.amjilt hysie
2020-01-16
irgen:
bitgii horongoor toglood bai !!!!!
2020-01-16
Userj buuhuu? Durakuud shuu
2020-01-16
хн:
ЗҮГЭЭР Л АВТО ЗАМ БАРЬЧИХВАЛ ЯАГААД БАЙГААН. БАЯНХОШУУНААС УРАГШАА ДАВАХАД АГААРЫН ЗАМААР ЯАХЫН. ӨРГӨХӨН ЗАМ ТАЬЧИХААЧ. ХАА ХААНАА ТУСТАЙ ШД.
2020-01-16
Энэ бүтэхгүй ээ:
"Агаар"-ын юм ярьж хийсч байхаар "газрын" юм ярь л даа. Амьдралтай юм сэтгэ л дээ. Тусгай замын автобус, рейлбас масаа явуул л даа.
2020-01-16
Зочин:
Хийсэн юмгүй дарга нар л дандаа сонгуулийн өмнө дараагийн 4 жилд тэгнэ ингэнэ гэж худлаа ярьдаг юм.Одоо боливол яасан юм бэ Хэдиий болтол худлаа амлахав дээ.8 жилийн өмнө ат-ҮҮл гэж нөхөр метро барина, Гэр хороололыг Солонгосын Ганнам хороолол шиг гоё болгоно гээд байсан .
2020-01-16
Bat:
Bi shuud tusuulj bn Manaihan baahan achaa baraa chirj orood daatc hetreed trosnuud n tas tas
2020-01-16
Zochin:
Eee burhan min.. olon huniii ami nasaar naadahviidee... hed honogiiin umnu franciiin 3,4 hotoor orlooo .. yamartaich tiiim duujin agaariiiin teeevriiiin heregsel ogt haragdsangui!
2020-01-16
uneheer shunaltai yumaa. mungu ideh uchraa olohgui. tugjrel ihtei tuwiin zamuudaa bodohgui shal demii yum hiij bhiin. bas huviinhaa zaisan hillruu tatah shugamaa yruusuu yarihgui yum. hiine sht
2020-01-16
НИСЭХ ЯАРМАГЫН ЗАМД ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦАА БАРИАЧ.
2020-01-16
ТЭНГЭРИЙН ТОЙРОГ ГЭЭД ГҮҮРЭН ЗАМЫН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ.
2020-01-16
Bi:
Uvul agaart humuus osgohgui yu, gaigui yu
2020-01-16
ene l yosotoi teneg shiidver bgaa yumdaa. manaoid hamgiin tohiromjgui teevriin heregsel
2020-01-16