Олимпийн эрхийн тэмцээнийг цуцлах уу?
1-16

 

БНХАУ-ын Үхань хотод шинэ төрлийн коронавирусын халдвар тархаж, 61 настай эрэгтэй хүн нас бараад байгаа билээ. Иймд ирэх сарын 3-14-нд тус хотод болох ёстой Ази тивийнхний олимпийн эрхийн төлөө боксын тэмцээнийг цуцалж магадгүй болжээ.

 

Одоогоор Үханьд 41 хүн өвчлөөд байгаа бөгөөд Тайланд улсад ч нэгэн хүн уг вирусын халдвартай болохыг тогтоосон байна. Олон улсын олимпийн хороо, Олон улсын бокс сонирхогчдын холбоо Үхань дахь коронавирусын өвчлөл, эмчилгээний явцыг ажиглаж байгаад эцсийн шийдийг гаргах юм. Олимпийн эрхийн тэмцээнийг Үханьд явуулахгүй тохиолдолд хүлээн авах боломжтойгоо Филиппиний боксын холбоо уламжлаад байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Manaid bolog.
2020-01-16