Toyota нисдэг таксины үйлдвэрлэлд хөрөнгө оруулна

img

 

 

Японы автомашин үйлдвэрлэлийн томоохон корпораци болох Toyota Америкийн Joby Aviation  компанийн нисдэг тээврийн хэрэгсэл боловсруулах болон олноор үйлдвэрлэх ажилд 394 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон талаараа мэдэгджээ. 

 

Мэдэгдэлд дурдснаар, агаарын тээвэрлэлт нь Toyota корпорацийн урт хугацааны зорилго бөгөөд хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийснээр "хэтийг харах" боломж олгох гэнэ. Мөн "тээврийн салбарт өөрчлөлт хийх боломжийг хөгжүүлэхэд" туслана гэж концерны тэргүүн Акио Тоеда мэдэгджээ. 

 

Одоогоор Joby Aviation  компани цахилгаан хөдөлгүүртэй  S4 туршилтын загварыг бүтээсэн бөгөөд энэ тээврийн хэрэгсэл нь 200 орчим км зайд дөрвөн зорчигчийг тээвэрлэх чадвартай, нисдэг тэрэг шиг хөөрч, газарддаг гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ