Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн байна. УИХ-ын тухай хуулиар:
6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр УИХ-д хүргүүлсэн бөгөөд хуульд заасны дагуу өнөөдөр хуралдаж, хариу хүргүүлэх юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.
Гишүүн Н.Номтойбаярыг хэргийн нууц задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрх түдгэлзүүлэх санал ирүүлсэн аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ