Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан хойшиллоо

11:00 цаг:
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 09:00 цагт товлогдсон байлаа. Гэвч дэд хороодын гишүүдийн ирц хүрээгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тус дэд хороо эхлэн хэлэлцэж, бусад байнгын хороодод оруулах дэгтэй. Хуулийн хугацаатай уг асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Халдашгүй байдлын дэд хорооны ирц бүрдээгүй байна
09:40 цаг:
Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09:00 цагт хуралдахаар товлосон. Гэвч одоогийн байдлаар ирц бүрдээгүйгээс хуралдаан эхлээгүй байна. Тус дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон Ц.Нямдорж Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүдээс бүрддэг. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх юм.
Дараагаар нь Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо тус тус хуралдана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ