Алга болсон малчныг эсэн мэнд олжээ
2020-01-17 10:05
Гэрэл зургийг MPA.mn

 

Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ тус сумын харьяат малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй болсон. 

 

Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар мөн өдрийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтай олсон боловч жолооч ор сураггүй алаг болсон тухай Онцгой байдлын газраас мэдээлсэн.

 

Тэгвэл алга болсон малчин  Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч-ийнд эсэн мэнд очсон болохыг ар гэрийнхэн нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Mashinii shataadag ni yaj bgaa yum bol.
2020-01-17