БНХАУ: "Цагаан сар"-аар салют буудуулахыг хориглов
2020-01-17

 

БНХАУ-ын Шаньдун мужийн 16 хотод сарны хуанлиар шинэ жил тэмдэглэх баярын үеэр салют буудуулахыг хориглосон талаар Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шаньдун мужийн нийслэл Жинань хотыг оролцуулаад 10 хотод  салютыг бүрэн хориглосон бол бусад зургаан хотод пиротехникийн хэрэгсэл ашиглахад хязгаарлалт тавьсан байна. Ийм шийдвэр гаргах болсон нь өнгөрсөн жилийн баяраар тохиосон золгүй явдлуудтай холбоотой гэнэ. Тодруулбал 2019 оны Хаврын наадмын үеэр пиротехник ашигласантай холбоотойгоор 57 хүн гэмтэж бэртжээ. 

 

Энд дуулгахад, Хятадад сарны хуанлиар шинэ жил тэмдэглэх баяр буюу "Цагаан сар"-аар галын наадам, салют, дэнлүү хөөргөх зэргээр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ жил нэгдүгээр сарын 25-нд "Хятадын цагаан сар" эхлэх юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai MGL d buuddag biluu Ugui bhaa Odoo ch hamaagaa aldaj dee Nuguu altangadas gavyat mayataa bas uguh vaihdaa tsagaan saraar Tomchuud nbi ards tumend taalagdah gej bayar l bolvol shagnal tsatsaad dundchuud ni dalimduulj hahuuli uguud yaduuchuud ni halaj godroddog bolchloo Yadgiin bilee
2020-01-18
Гэрч:
Хятадад амьдардаг монголчууд энэтхэг үхрийн мах иддэг юм байна лээ.
2020-01-17
Гэрч:
Хятадад амьдардаг монголчууд энэтхэг үхрийн мах иддэг юм байна лээ.
2020-01-17