Хонконгод 7000 гаруй жагсагч баривчлагджээ

img

 

 

Хонконгод Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан эхэлснээс хойших найман сарын хугацаанд баривчлагдсан хүмүүсийн тоо 7000-ыг ддавсан талаар South China Morning Post сонин тус хотын цагдаагийн комиссар Крис Танаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн оны зунаас эхлэн хэт даврагч жагсагчдын дундаас 7019 хүн саатуулагдсан бөгөөд тэдний 40  хувь нь оюутнууд гэнэ. Баривчлагдсан хүмүүсээс 1,1 мянга нь шүүхийн шийдвэрээр хариуцлагад татагдсаны дотор 547 нь олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэсэн заалтаар буруутгагдсан байна.

 

Эргэн сануулахад,  хууль зөрчсөн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх хуулийн төслийг орон нутгийн эрх баригчид  батлах эрмэлзэлтэй байсныг эсэргүүцэн 2019 оны зургаадугаар сард Хонконгод  олон нийтийн эсэргүүцлийн давалгаа эхэлсэн юм.

 

Хэдийгээр олон нийтийн шахалтаар Хонконгийн эрх баригчид хуулийн төслийг эгүүлэн татсан ч Засгийн газрын эсрэг тэмцэл үргэлжилж, зам хаах, хүчирхийлэл үйлдэх, галдан шатаах зэргээр эмх замбараагүй байдал олонтаа гарч байв. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сараас байдал тогтворжиж, жагсаал цуглаан зохион байгуулагдах нь цөөрсөн юм.

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ