УДБЭТ хоёрдугаар сарын бүх тоглолтоо цуцлав
1-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлийг үзэгчдэд толилуулдаг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сарын бүх тоглолтыг цуцалж байгаагаа мэдэгджээ.

 

Уг мэдэгдэлд: 

 

"УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ. УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2-р сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Хэрэв та манай театрын хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой юм. Манай театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдах болно. Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа.

 

УДБЭТ-ын захиргаа, Уран сайхны зөвлөл" гэжээ.

 

Театрын ажилчид зуны улиралд амардаг ч өнөө жил театрын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон ажлыг төлөвлөжээ. Иймд зун амрахгүй ажиллах болсонтой холбогдуулан дээрх зохицуулалтыг хийсэн аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ням:
Сурээн. Та эхлээд УДБЭТ, УДЭТ -ынхаа барилгыг ялгаж чаддаг болоод юм бичиж бай.
2020-01-18