Автобусаар зорчигчдыг урамшуулна

“Улаанбаатар смарт карт” компани нь сар бүр “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг санаачлан зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг тус компанийн Шинэ бизнес төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд, ахлах менежер Ц.Түвшинжаргал нар өнөөдөр хийв.Энэхүү хөтөлбөр нь цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх, төлбөр төлөхгүй зорчих, бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг иргэдийн тоог бууруулах зорилготой юм байна.
“Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөр нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн Лхагва гарагт 19:00 цагаас сонгогдсон телевизээр шууд дамжуулагдан 111 азтан тодруулна.Супер шагнал 1 хүнд 2 сая төгрөг, 10 хүнд 500 000 төгрөг, 100 хүн тус бүр сар хязгааргүй зорчих картны эзэн болно.Сугалаанд оролцохын тулд энгийн болон хүүхдийн карт,Хаан банк,Мобиком,Скайтел компанитай хамтарсан карт борлуулах цэгүүдийн хэрэглэгч байх шаардлагатай. Зорчигч сарын дотор доод тал нь 10-аас дээш удаа зорчсон байх ёстой.Хэрэв шалгарсан азтан дараа сарын сугалааны тохирол хүртэл шагналаа авч амжаагүй тохиолдолд сайн үйлсэд хандивлагдна.Одоогоор Улаанбаатар хотод 06:00-23:00 цагийн хооронд нийтдээ 567 карт борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулах эрхээ аваад байна.Заасан хугацаандаа ажиллаагүй тохиолдолд “Улаанбаатар смарт” компанийн зүгээс гэрээгээ цуцлах арга хэмжээ авагддаг ажээ.
Д.Бүжинлхам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ