УИХ-ын даргын “казино”-тай айлчлал
1-20

 

Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс оролцож байгаа юм.

 

Энэ ажлын айлчлалд УИХ-ын даргатай хамт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар явжээ.

 

Тэгвэл УИХ-ын даргын айлчлал тойрсон албан ёсны мэдээлэл түгэхээс өмнө бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдлаа.

 

Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нарыг байсан гэж www.zarig.mn сайт мэдээлж байна. Үнэн эсэхийг мэдээж өөрөө юм уу, УИХ-ын дарга Г.Занданшатар но­толж, хариулт өгч таарна.

 

 

Гэхдээ УИХ-ын гишүүд ийм маягаар казинод тоглосоор л байх уу гэдэг асуудлыг хөндөх ёстой. Өмнө нь ч нэр бүхий хоёр гишүүн Солонгосын казинод тоглож байгаа бичлэг ил болж байсан. Яагаа ч үгүй өнгөрсөн.

 

Харин 2019 оны дөрөв­дүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан юм. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. Үүнийг зөрчсөн хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөж байлаа.

 

Тиймээс УИХ-ын гишүүдийг казиногоос “хол байлгах” асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үг. Улс нь санхүүгийн арга хэмжээ авахуулж “саарал жагсаалт”-д орчихоод байхад, УИХ-ын гишүүд нь мөнгөө багтааж ядаад УИХ-ын даргаа дагаж очоод казино тоглож болохгүй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Мөрийтэй тоглоом ч ардаа хувхайрлыг л дагуул на даа.Нэг орчихлоор ч мөн хэцүү шүү.Хожиход гоё таашаал авдаг л даа.
2020-01-20
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Тогтохсүрэнгийн "Сиднейн казинод. . . "гэж бичсэн байх юм.Сидней Казино хоёрын аль нэг нь Тогтохсүрэнгийнх байж таарлаа. Аль нь Тогтохсүрэнгийнх юм бэ?
2020-01-20
Улс төрчид нь улс төрөө сайн хиймээр байнаа,Бизнэсмэнүүд нь бизнэсээ сайн хиймээр байнаа, Бизнэсмэнүүд улс төрд орж ирчихээд улсын ажилд ингэж битгий гай бол л доо, мөрөөрөө тэр казиногоо тоглоод явцгаа, энэ нөхдүүдийг зайлшгүй эргүүлэн татаж хариуцлага тооцох ёстой шүү, хэнийг доромжлоод байгаа аалзнууд вэ
2020-01-20
За Ардын нам ардчилсан нам бүгд л ялгаагүй юм байна.Одоо бид тэгэхээр ер нь яах вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Зүгээр 2020 оны сонгуульд бүгдийг нь хэнийг ч бүү сонго. Ямар ч намын харъяалалгүй бие даагч нарыг л сонго.
2020-01-20
ЗАЙЛЦГАА:
ИНГЭЖ ОНИГООГОО ЧИРЧ, ЮМ ҮЗЭЭГҮЙ ЦАРАЙЛЖ ДОНТОЖ ЯВАХААР ОДОО ОГЦРООД БОЛЬЦГОО. НЭГ МӨСӨН НААНАА АМЬДАРЧ КАЗИНОГОО ТОГЛО. ОДОО ТА НАРЫН ҮМХИЙ АМНААС УУЧЛАШГҮЙ ХУДАЛ ҮГНҮҮДИЙГ ЧИНЬ СОНСОХООС ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА. ТА НАР ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ ГАР БУУГААР Л БУУДААД БАЙНА ДАА. ХАРИН ИРЭЭДҮЙ ЧИНЬ ИХ БУУГААР ТА НАРЫГ УДАХГҮЙ БУУДНА ШҮҮ. ЗҮГЭЭР ИНГЭЭД ТОГЛООД ЯВААД БОЛЧИХДОГ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ.... 2020 ОНЫ СОНГУУЛЬД МАН+АН ЗАЙЛЦГАА.
2020-01-20
Nam bus irgen:
Togloj bolno geed umuuruud baigaa orkuudaa. Turiin alban ailchlalin ajlaar yavj baihdaa toglosond l uchir baigaa yum. Turiin alban haagch alivaa hural zuvluguun surgalt seminart oroltsoj baihdaa barimtlah yos zui murddug durem juram baidag yum.
2020-01-20
Пороротойгоо бvгд огцроочээ!!!
2020-01-20
мал:
Ямар ч улсад очно тухаын орны тагнуул нь тагнаастай байдаг. Ялангуяа улс төрч улсуудыг мөрдөнө.
2020-01-20
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Тэр очсон хүн нь тагнаастай байдаг юм уу, тэр улсын тагнуул нь тагнаастай байдаг болж байна уу?
Иргэн:
Стрессээ жаахан тайлаа л биз
2020-01-20
Zika:
Evluuleg gd uilna. Es zui bag bol ogtsroh estoi, OyunErdene hamgaalj uilna.Ardiin huuhduudiig ajlaas ni shuud halna.
2020-01-20
tergel.g:
kazino togloh huuli bus yum uu?
2020-01-20
Иргэн:
Сонирхоод багахан мөнгөар тоглоо л биз, яадгийм. Манайд байхгүй юм ёинь хорхойгоо дараа л биз. Яршиг л байна
2020-01-20
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Яадгийм гэдэг үг монгол хэлэнд байхгүй, яадаг юм бэ гэж бичдэг үг бий.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Яадгийм гэдэг үг монгол хэлэнд байхгүй, яадаг юм бэ гэж бичдэг үг бий.
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Яадгийм гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Харин яадаг юм бэ гэж бичдэг үг бий.
Дэмжигч:
Яагаад болохгүй гэж. 50 долл -р тоглоо биз!
2020-01-20
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Хориогүй газарт тоглох нь хүний хэрэг биз. Лав л гэмт хэрэг биш байх.Багахан цалинтай төрийн алба хаагч гэхэд мөнгөтэй л байх нь дээ.
КИНООО КИНО:
АВСТРАЛИЙН КАЗИНОГЫН ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛООС 70 САЯ ТӨГРӨГ АВЧ ОЧООД МАФИЙН БҮЛЭГЛЭЛ ДУНД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСЫМ БИЗ ДЭЭ..... КККК
2020-01-20
L:
Ee huurhii duu yamarch yadmag uhaantanuud tur barij bna
2020-01-20
ugaan:
Ugaasaa darga. E.said 2 chin unuu junai ahiin shavi sn kaz.chinguud geed bsn bizdee . tegeed bas ih hurald kaz. Baiguulah asuudal yrigdaj bsn yav?
2020-01-20
УУЧЛАЛ ГУЙ, ХАРИУЦЛАГА ТООЦ
2020-01-20
иргэн:
Өөр арай ёс зүйтэй газар бол Зандан, Тогтох хоёр шууд огцорно. Манайд бол ширлээд л, элдэв тайлбар хэлээд л, яаж ч болно доо.
2020-01-20